Нохойн махыг ямааны шулсан мах зарна гэх зэргээр иргэдэд худалдан борлуулах тохиолдол гардаг аж. Иймээс Мэргэжлийн хяналтын газраас нохойн махыг хэрхэн ялгах тухай зөвлөмж хүргэлээ. Мэргэжлийн байцаагчийн хэлснээр нохойн махыг гол төлөв шуудай, торонд хийж “ямааны шулсан махыг хямд үнээр зарна” хэмээн багахан хэмжээгээр авч явдаг байна.
б
Нохойн мах нь өнгө, үнэр зэрэг гадаад шинжээрээ малын махнаас ялгагдахгүй. Хонь, ямааны шулсан махыг өөх, булчингийн бүтэц, хэмжээгээр нь хааны, гуяны, ууцны, хүзүүний гэх мэтээр ялгаж болохуйц байдаг бол нохой нь мөч богинотой, жижиг ястай байдгаас түүний шулааг дэлгэж үзэхэд хэмжээгээр жижиг, нимгэн, жижиг бөөрөнхий булчин махтай, биеийн аль хэсгийнх нь мэдэгдэхгүй хэсэг, хэсэг тасархай махтай байдаг юм байна. Мөн чанах үед эвгүй, өвөрмөц үнэр гарах ба шөлөнд хөвөх тос нь тал саран хэлбэртэй байдаг аж. Иймд ганц нэгээр яваа иргэдийн гар дээрээс мал эмнэлэг, ариун цэвэр-гарал үүслийн гэрчилгээгүй шулсан махыг хямд үнээр авахгүй байхыг анхаарууллаа.
б
Б.Хүлэг
Уншиж байна |