Ерөнхийлөгчийг огцруулах эрх УИХ-д бий
Төрийн ордонд өнөөдөр УИХ-ын гишүүн Г.Уянга, С.Ганбаатар, Х.Болорчулуун, Ц.Даваасүрэн нар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Г.Уянга "Гал үндэстэн холбоо"-ны тэргүүн Ц.Мөнхбаярт уучлал үзүүлэхийг Ерөнхийлөгчид хандан хүсэлт илгээнэ гэдгээ мэдэгдсэн юм.
ы
Тэрбээр хэлэхдээ “Бид Капла болон Ноён уултай асуудлаар идэвхитэй ажиллаж байсан. Ялангуяа Ноён уулыг хамгаалах асуудал олон нийтийн хөдөлгөөн болж өрнөсөнд их баяртай байна. Одоо энэ эрчээрээ цаашид явья. Монгол Улсын хэмжээнд 2000 орчим лиценз тараагдсан байхад бид ядаж нэг уулыг нь хамгаалаад аваад үлдэх эрх, хүч чадал байгаа гэж бодож байна. Ерөнхийлөгчид нэг асуудлаар хандах гэж байна. Гадны иргэд болох АНУ, Филлиппин улсын иргэдийг Ерөнхийлөгч өршөөлөө. Тэгвэл одоо Ц.Мөнхбаярыг суллаач ээ гэж хүсэх юм. Тэр хүн улсад ямар нэгэн бодит хохирол учруулаагүй. Харин ч олон нийт түүнийг суллаасай гэж бодож байгаа болов уу. Капла нарын хэрэг Монгол улсын шүүхийн дагуу эцэслэн шийдэгдээгүй байсан. Гэтэл Ерөнхийлөгч зарим нэгэн хуулийг зөрчиж уучлал үзүүлсэн байна. Монгол Улсын хуулийг зөрчин гадны ерөнхийлөгчийн хүсэлтээр иргэнийг нь өршөөж болж байгаа юм бол ард иргэдийнхээ хүсэлтийг үндэслэн Мөнхбаяр гэдэг хүнд уулчлал үзүүлэх байх гэж найдаж байна.
й
Үүнээс гадна Үндсэн хуулийн цэцэд хэд хэдэн асуудлаар хандах гэж байна. Үндсэн хуулийг зөрчин гадны иргэдийг өршөөсөн асуудал болон бусад үндэслэлээр, УИХ-аас Үндсэн хуулийн цэцэд хандан Ерөнхийлөгчийг огцруулах асуудлыг тавиач ээ гэсэн утгатай тогтоолын төслийг өргөн барихаар бэлтгэж байна. Хэрэв Ерөнхийлөгч Үндсэн хуулийг зөрчсөн нь тогтоогдвол Монгол Улсын Ерөнхийлөгчийг огцруулах хуулийн заалттай. Учир нь Монгол улс парламентын засаглалтай орон. Ерөнхийлөгчийн удаа дараа хууль зөрчсөн үйлдүүдийг таслан зогсоох эрх УИХ-д байгаа тул Монгол Улсын Ерөнхийлөгчийг огцруулах асуудлыг үүгээр эхлүүлж байгаа юм.
Мөн ашигт малтмалын тухай хууль Үндсэн хууль зөрчиж байгаа тул холбогдох заалтуудыг үндэслэн Үндсэн хуулийн цэцэд хандах болно" гэлээ.
й
Мэдээллийн дэлгэрэнгүйг эргэн хүргэх болно.
ы
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ