"Унадаг дугуйтай Улаанбаатар-2015" хэлэлцүүлэг өрнөнө
"Унадаг дугуйтай Улаанбаатар-2015" хэлэлцүүлэг маргааш 09:00 цагт Монголын Залуучуудын холбооны “Залуус” танхимд болохоор товлогджээ. Монголын Залуучуудын холбоо, түүний дэргэдэх Авто замчин залуучуудын холбоо, Нью имежи клуб, Монголын Дугуйн холбоо, Монголын Триатлоны холбоо, Залуу дугуйчин клуб зэрэг 20 гаруй байгууллага хамтран “Унадаг дугуйтай Улаанбаатар” хөтөлбөрийг хэрэгжүүлж буй.
б
Тэгвэл энэ онд тус хөтөлбөрийн хүн хүрээнд 2015 онд ямар бодлого, чиглэлийг баримталж ажиллах, мөн тус онд хийгдэх үйл ажиллагааг ярилцах юм байна.
б
Мөн энэ үеэр унадаг дугуйн хэрэглээг хэрхэн нэмэгдүүлэх, дугуйчдын аюулгүй байдал, хууль эрх зүйн орчинг хэрхэн хангах, дугуйчдыг бүртгэлжүүлэх, унадаг дугуйн замыг шинээр байгуулах боломж цаашлаад замын зураг төслийн компаниудад хүсэлт тавих зэрэг асуудлуудыг хөндөнө гэж зохион байгуулагчдын зүгээс мэдээлэв.
б
Б.Бэхи
СЭТГЭГДЭЛ БИЧИХ