“Хан ресурсез”-т 80 сая ам.доллар төлнө

img

Дорнод аймагт ураны ашиглалтын үйл ажиллагаа явуулж байсан “Хан ресурсез” манай Засгийн газрын эсрэг нэхэмжлэл гаргасныг энэ сарын хоёронд  Францын Парис хотноо Арбитрийн шүүхээр хэлэлцээд шийдвэр гаргасан билээ.

б

Шүүхээр манай Засгийн газрыг 80 сая ам.доллар, өмгөөллийн хөлсийг төлөх шийдвэр гаргасан байна. “Төв Азийн уран холдинг” ХХК-ийн хөрөнгө оруулагчид  тусгай зөвшөөрлийг нь хууль бусаар хүчингүй болгосон, “Хан ресурсез” ХХК-ийн өмчид халдсан, холбогдох хуулийг зөрчсөн гэх үндэслэлээр 326 сая ам.доллар нэхэмжилсэн. Нэхэмжлэгчээс нэхэмжилсэн дээрх мөнгийг үндэслэлгүй, хэт өндөр байна гэж үзээд 80 сая ам.долларын зардал дээр өмгөөллийн зардлыг төлөх шийдвэр гаргажээ.

Дээрх асуудалтай холбогдуулан Хуульзүйн яамны Төрийн нарийн бичгийн дарга н.Баярцэцэг мэдээлэл хийж, “манай талд давж заалдах эрх нь нээлтэй гэдгийг мэдээллээ. Дэлгэрэнгүйг удахгүй хүргэнэ.

б

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

думаа:
монгол төлж чадахгүй учраас гадны компани арева-д ордоо өгч төлүүлэхээс, өртэй учир уранаа ашиглуулан, хог хаягдал хадгалахаас өөр арга алга.... эцэст нь нэг талаас монгол юу ч үгүй хоосон хоцорч, нөгөө талаас нижгээд монгол урвагч,авилгалчид болон их гүрнүүд франц,канад,орос...үндсэн дамнасан корпорацууд арева... хожив шив дээ. анхнаасаа ийм тоглолт хийсэн биш үү? яагаад францын шүүхээр оруулсан юм бэ? монголын талд тэнд шийдвэр гарна гэж нар баруунаас мандахыг л хэлэх байх. буруутай эрхэмүүд байгаал байх,хэн бэ? дугаар хорооны бат өвөө юм уу?
2015-03-05
ккккк:
хөөрцогоор төлүүл. бас манай эбэ, капла-гаас авлагатай.
2015-03-04
арду:
толохгvй бол яадаг юм бээ?!
2015-03-04
123456:
хүн хүндэтгээд овог нэрийг нь томоор бичихээр энэ шууд.мн жижиг болгочихллд байх юм
2015-03-04
123456:
хужаа баярцогт төлчих байх өөө
2015-03-04