"Хан ресурсез”-тэй давж заалдах эрхтэй
Манай Засгийн газрыг Дорнод аймагт ураны ашиглалтын үйл ажиллагаа явуулж байсан Канадын “Хан ресурсез” ХХК-д 80 сая ам.доллар болон өмгөөллийн зардал төлөх шийдвэрийг Парис дахь олон улсын Арбитрийн шүүх гаргажээ. “Хан ресурсез” ХХК манай Засгийн газрын эсрэг нэхэмжлэл гарган дөрвөн жил гаруй маргалдаж, гурван ч удаа шүүхээр хэлэлцсэнээр дээрх шийдвэр гарсан байна.
ы
Хөрөнгө оруулагчид тусгай зөвшөөрлийг нь хууль бусаар хүчингүй болгосон, “Хан ресурсез” ХХК-ийн өмчид халдсан, холбогдох хуулийг зөрчсөн гэх үндэслэлээр 326 сая ам.доллар нэхэмжилсэн байдаг. Нэхэмжлэгчээс нэхэмжилсэн дээрх мөнгийг үндэслэлгүй, хэт өндөр байна гэж үзээд 80 сая ам.долларын зардал дээр өмгөөллийн зардлыг төлөх шийдвэр гаргажээ. Дээрх асуудалтай холбогдуулан Хуульзүйн яамны Төрийн нарийн бичгийн дарга н.Баярцэцэг мэдээлэл хийлээ. Тэрбээр мэдээлэлдээ:
ы
-“Мон-Атом” компанийг хариуцагчаар татсан, дөрвөн жилийн өмнө үүсгэсэн Арбитрийн хэргийн маргааны шийдвэр Парис дахь Олон улсын Арбитрийн шүүхээр өчигдөр гарлаа. Энэ хэргийн нэхэмжлэгчид нь Канадын “Хан ресурсез”, “Төв Азийн уран холдинг” ХХК-ийн хөрөнгө оруулагчид. Маргаан гурван шүүх хурал болж, дөрвөн жил гаруй үргэлжлэн шийдвэрлэгдлээ. Манай хүсэлтийн дагуу нэхэмжлэлийг хоёр хэсэг болгон хэлэлцсэн. Үүний дагуу харъяаллын маргааныг 2012 оны тавдугаар сард шийдвэрлэсэн. Энэ нь Арбитрын хэрэг мөн үү, Монгол Улсын Засгийн газар маргаантай юу гэдгийг авч хэлэлцээд арбитрийн маргаан мөн болохыг тогтоосон. Үүний дараагаар нэхэмжлэлийн дагуу Арбитрийн шүүх хурал болсон.
б
Монгол Улсын Засгийн газрын зүгээс 326 сая ам.доллар нэхэмжилснийг үндэслэлгүй, хэт өндөр байна гэж үзсэн. Тиймээс Арбитрийн шүүхээр дахин хэлэлцээд нэхэмжлэлийг хэт өндөр, үндэслэлгүй байна гэж үзээд 80 сая ам.доллар, өмгөөллийн зардлыг төлүүлэх шийдвэр гаргасан байна. Маргааны гол асуудал нь Дорнод аймагт байгаа ураны ордын ашиглалтын, хайгуулын лицензтэй холбоотой. Шүүхийн шийдвэртэй танилцаж байна. Засгийн газрын хувьд дараагийн шатанд авах арга хэмжээ нээлттэй. Ордын лицензийг нэхэмжлэгч талд өгсөн шийдвэр гараагүй, төрийн мэдэлд байгаа. Тийм учраас Монгол Улсын Засгийн газар сонирхсон улс орнуудтай хамтарч ажиллан, хөрөнгө оруулалт хийх эрх нь нээлттэй. Арбитрийн шийдвэртэй холбоотой зардлыг нөхөн төлүүлэх замаар хөрөнгө оруулалт татах бололцоо нь нээлттэй байгаа юм. Засгийн газрыг хариуцагчаар татсан маргаан анхных биш. Бусад улс орны хувьд ч Арбитрийн маргаан явагдаж байдаг гэлээ. Тэрбээр мэдээлэл хийсний дараагаар сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулав.
б
-“Хан ресурсез” манай хууль тогтоомжийг зөрчсөн дүгнэлт байгаа гэсэн. Энэ талаар?
-2006-2009 онд болж байсан үйл явдлуудтай холбоотой маргаан юм. Тухайн үеийн АМГ, ЦЭГ, МХЕГ-ын дүгнэлттэй холбоотой. Үйл ажиллагаагаа явуулахад холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн байсан. Мөн 2008 онд ураны үйл ажиллагаа явуулж байгаа бүх компани дахин бүртгэгдэх шаардлагатай болсон. Энэ дагуу дээрх компани дахин бүртгүүлээгүй.
б
-Өмгөөллийн зардал хэдий хэмжээтэй бол?
-Бид олон улсын нэр хүндтэй компанийг хөлслөн авч ажиллуулсан. Үүнтэй холбоотойгоор олон улсын нийтлэг зах зээлийн ханшаар ажиллуулсан.
б
-Энэ нь эцсийн шийдвэр мөн үү?
-Манай Засгийн газрын хувьд давж заалдах эрх нь нээлттэй.
бын
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ