Улаанбаатарт 2 хэм хүйтэн

img

Гуравдугаар сарын 6-нд нутгийн хойд хэсгээр, 7-нд ихэнх нутгаар хүйтэн салхи шуургатай байхыг малчид, тээвэрчид, ард иргэдэд анхааруулж байна.

б

Өнөөдөр нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи нутгийн баруун хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар 9-14 хэм, Эгь-Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын сав газраар 4-9 хэм хүйтэн, Говийн бүс нутгаар 1-6 хэм дулаан, бусад нутгаар 1 хэм дулаанаас 4 хэм хүйтэн байна.

б Улаанбаатар хотод үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. 1-3 хэм хүйтэн байна. Өглөө 05 цагт Улаанбаатарт: 16 хэм хүйтэн, харьцангуй чийг 65 хувь, агаарын даралт 863 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ