Өнөөдөр болох үйл явдлын тойм

img

"Чингис Хаан" зочид буудалд

08:30 цагт Монфемнет Үндэсний сүлжээнээс уламжлал болгон зохион байгуулдаг "Эмэгтэйчүүдийн нүдээр" чуулган 10 дахь жилдээ "Төрийн хариуцлага" сэдвийн хүрээнд  үргэлжилнэ. Утас: 70110355, 99158175, 88670102

б

Хангардь ордны 14-н давхарт

10:00 цагт "Авто худалдааны цогцолбор"-ын Газрын эрхийн нээлттэй дуудлага худалдаа  болно. Утас: 88112919, 99056537

б

Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд

10:00 цагт “Улс төр ба популизм” сэдэвт улс төр судлаачид, эрдэмтэн докторууд, улс төрчдийг хамруулсан нээлттэй хэлэлцүүлэг болно. Хэлэлцүүлгээр популизмын хор уршиг болон улс төрийн намуудын хөгжил, өнөөгийн байдал, гадаад улс орнуудын улс төрийн намуудын туршлага гэх мэт сэдвээр судлаачид илтгэл тавьж, нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлнэ гэнэ. Утас: 99017105

ө

Монголын Хүүхдийн ордонд

10:00, 14:00 цагуудад Олон Улсын Эмэгтэйчүүдийн баярыг угтан Сүхбаатар дүүрэг дэх олон хүүхэд төрүүлж өсгөсөн одонтой 6663 ээжид хүндэтгэл үзүүлэх үйл ажиллагаа  зохион болно. Утас: 99767480

б

МҮОНРТ-ийн Олон нийтийн мэдээллийн төвд

11:00 цагт  “Насан хутаг буян заяаг дэлгэрүүлэх шүтээн 108 Цэнд бурхан бүтээн залах төсөл”-ийн талаар мэдээлэл хийнэ. Утас: 300995, 96622332

ө

Японы элчин сайдын яаманд

11:00 цагт  Япон Улсын засгийн газрын буцалтгүй тусламжийн "Өвсний Үндэс" хөтөлбөрөөс нийт 159,554,853 төгрөгийн санхүүжилт бүхий Хан-Уул дүүргийн 71-р цэцэрлэгийн их засварын ажлыг хийх 3-н талт гэрээнд гарын үсэг зурах ёслолын үйл ажиллагаа болно. Утас: 99263060

б

Монголын банкны холбооны байранд

11:00 цагт “Монгол Улсын Тогтвортой Санхүүжилтийн гишүүдийн мэдэгдэл" арга хэмжээ  болно. Утас: 99992990

б

Цэргийн дуу бүжгийн Эрдмийн чуулгын хурлын танхимд

11:30 цагт Монголын хөгжмийн урлагийн түүхэн баримт, сонин хэвлэлд гарсан нийтлэлүүд, мөн Цэргийн чуулгаас төрөн гарсан алдар гавьяатнуудын намтар, уран бүтээл болон "Эх орны цэрэг" яруу найргийн наадмын шилмэл шүлгийн түүвэр бүхий 5 цуврал номын баяр  болно. Утас: 99299634

Үндэсний мэдээллийн төвд

12:30 цагт МУГЖ С.Жавхлан Даяар Монгол нэгдлийн залуус, иргэний хөдөлгөөнийхөнтэй хамтран төрийн гурван өндөрлөгийг халз мэтгэлцээнд дууаж буй болон энэ сарын 7-ны өдөр жагсаал зохион байгуулахаар болсон талаар мэдээлнэ.

б

ГХ-ийн дэд сайдын өрөөнд

14:00 цагт Гадаад хэргийн дэд сайд Н.Оюундарь "Чонон сүлд" киноны гол дүрийг бүтээсэн Р.Анхнямыг өрөөндөө хүлээн авч уулзана. Утас 88080619

б

МҮЭСТО-д

15:00 цагт "Есөн хүслийн цацал" уран бүтээлийн тоглолт   болно. Утас: 99299634

б

ХХААЯ-ны нэг давхрын хурлын зааланд

15:00 цагт Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн салбарт баримтлах бодлогын талаарх зөвлөгөөн болно. Зөвлөгөөнд салбарын яамны удирдлагууд, холбогдох албаныхан оролцож хүнс хөдөө аж ахуйн салбарт үүсээд буй хүндрэл болон эрх зүйн орчныг нь сайжруулах нөхцөл үүссэн эсэхийг хэлэлцэх юм. Утас: 99170377

ө

ХБК-ийн хуучин байрны концертийн зааланд

17:30 цагт Хөгжим бүжгийн коллежийн төгөлдөр хуурын тэнхмийн багш, дэд профессор П.Доржпагмын төгөлдөр хуурын ангийн тайлан тоглолт болно. Тоглолтонд С.В.Рахманинов, И.С.Бах, Р.Шуман болон монголын хөгжмийн зохиолчдын бүтээлүүд тоглогдоно. Дэлгэрэнгүй мэдээллийг 99269292 дугаараас лавлана уу.

б

МҮХАҮТ-ын Их танхимд

18:00 цагт “Lady Entrepreneur - 2014” шагнал гардуулах ёслолын ажиллагаа, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн баярын цэнгүүн  болно. Утас: 70109090

d

www.shuud.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ