УИХ-ын дарга З.Энхболд Өмнөговийг зорилоо

img

 

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд энэ сарын 5-7-ны өдрүүдэд Дундговь, Өмнөговь аймагт ажиллах болжээ. Иймд өнөөдөр  Улаанбаатараас мордлоо.

Улсын Их Хурлын дарга орон нутагт томилолтоор ажиллах эхний өдрөө Дэлгэрцогт сумын бүтээн байгуулалтын ажилтай танилцах юм. Үүний дараа Мандалговийн иргэдтэй уулзалт хийн, “Шинэ сум” төсөл хэрэгжүүлж буй Гурвансайхан суманд ажиллана.

Түүнчлэн Өмнөговь аймгийн Даланзадгад хотоос Гурвантэс чиглэлийн хатуу хучилттай авто зам, шинэ суурьшлын бүсийн үйл ажиллагаа болон 1000 айлын орон сууц хөтөлбөрийн хүрээнд Өмнөговь аймагт баригдаж буй орон сууц зэрэг бүтээн байгуулалтын ажилуудтай танилцана. Мөн Улсын Их Хурлын дарга Өмнөговь аймгийн иргэдтэй уулзалт хийхээр төлөвлөсөн байна.

Улсын Их Хурлын даргыг Улсын Их Хурлын гишүүн Б.Наранхүү, Ц.Баярсайхан, Д.Бат-Эрдэнэ, Улсын Их Хурлын даргын ахлах зөвлөх С.Ламбаа болон албаны бусад хүмүүс дагалдан явлаа хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

уцтуцтзүс:
наадахаа тэр баттулга гишүүнээсээ л асуу. гоё юм бариж өглөө.одоо мундаг хөгжинө гээд л байнсан шүү дээ.та нар яамар урамгүй улсууд вэ. дахиад шинэ төв бариж өгөхгүй болчихвол та нар хөгжихөө байчихна шүү дээ
2015-03-05
eh oron :
баянхонгор аймагт 10000000 ₮ өөр шинэ сум төсөл гээд бааахан модон барилга барьсан. одоо тэрийг нь ашиглаж байгаа юм байхгүй хэдэн балгас л байна. уул нь энэ мөнгөөр сумын бүх иргэдийг орон сууцтай болгох боломжтой юм шүү дээ төсвийн мөнгө идэх аргын нэг шүү дээ шинэ сум төсөл бол
2015-03-05
mmdmmm:
onovchtoi ireeduid xogjix bolomjtoi sumuuddaa xorongo oruulalt xuux xeregtei tuunees bish xungui bolj baigaa sumuudiig xaya ter tergui xogjij baigaa sumuud ruugaa nuugeed ochino
2015-03-05