”Тайжийн хурд 2015” уралдаан өнөөдөр болно

img

Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын "Тайжийн хурд" МСУХ-оос жил бүрийн хавар уламжлал болгон зохион байгуулдаг. Тэгвэл өнөөдөр "Тайжийн хурд" аймгийн хаврын бүсийн уралдаан болох аж. Тус уралдаан дээд гурван насны хурдан хүлгүүд тоосоо өргөх юм байна.

Энэ талаар тус уралдааныг зохион байгуулах комиссын эх сурвалж мэдэгдэхдээ "Дорноговь аймгийн Дэлгэрэх сум хэзээнээсээ хурдан хүлэг, эрдэмт уяачдаараа алдартай бөгөөд энэ нутгаас "хар" хэмээн олондоо алдаршисан Гүнширийн Дамба гэж Монгол улсын Манлай уяач төрөн гарсан байдаг. Дэлгэрэхийн Дэндэв тайж, Галсан банди адуу дэндүү хурдан гэцгээдэг нь олон жишээгээр батлагдсан байдаг. Хамгийн сүүлийн жишээ гэхэд л 2009 оны улсын их баяр наадмын их насны түрүү энэ нутгаас тодорсон. Дэлгэрэх сумын уяач Готов өвгөний унаган Р.Баатархүүгийн Дэлгэр хээр морь түмний эхийн алтан жолоо өргүүлсэн бол Дэлгэрэхийн ААУяач Ш.Энхтүвшингийн унаган Д.Мөнхдэлгэрийн халтар азарга Их хурдад айрагдаж, Өвгөн ноёны наадамд түрүүлээд өнгөрсөн жил Ламын гэгээний даншигт айрагдсан. Дэлгэрэхийн Ууганаагийн унаган Б.Отгоннасангийн далай хээр азарга 2010 оны баруун бүсийн даншигт түрүүлж, 2012 оны баруун бүсэд дахин айрагдсан. Дэлгэрэх сум нь аймгийнхаа Өргөн сум, Хэнтий аймгийн Галшар, Сүхбаатар аймгийн Түвшинширээ, Баяндэлгэр зэрэг хурдны өлгий сумдтай хил залгаа оршдог" хэмээсэн юм.

Б.Дэжид

СЭТГЭГДЭЛ БИЧИХ