Австрали иргэдийг цаазлахаа мэдэгдлээ

img

Индонезийн удирдлагууд хар тамхины хэргээр ял эдэлж буй Австралийн хоёр иргэнийг цаазлахаар болсноо албан ёсоор мэдэгдсэн тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ. Тус улсын Ерөнхийлөгч Жоко Видодо “Индонезийн дотоод асуудалд ямар ч гүрэн оролцож, гар дүрэхийг би зөвшөөрөхгүй. Австралийн шахалтаас болж хар тамхины хэргээр ял эдэлж буй иргэдийг суллахгүй гэдгээ дахин мэдэгдье” гэж хэлжээ. 31 настай Андрю Чан, 33 настай Мюран Сукумаран нар хар тамхи хилээр давуулах гэж байхдаа цагдаагийнханд баригдсан юм. Тэдний шүүх хурал өнгөрсөн сарын 1-нд Жакарта хотноо болсон бөгөөд шүүх тэднийг буруутай хэмээн үзэж, ялын дээд хэмжээ оноосон билээ.

1

Австралийн иргэдийг өчигдөр Жакарта хотоос Бали руу шилжүүлсэн байна. Цаазын ялыг энэ сарын сүүлээр гүйцэтгэхээр болсон гэж Жакарта хотноо байрлах Австралийн Элчин сайдын яамны төлөөлөгч мэдэгджээ. Австралийн Ерөнхий сайд Тони Эббот иргэдийг нь цаазалсан тохиолдолд тус улсаас элчин сайдын яамаа эргүүлэн татахаас гадна 2012 онд буцалтгүй тусламжаар олгосон нэг тэрбум ам.долларыг эргүүлэн өгөхийг шаардсан юм. Тэрбээр “Индонезийн тал ирээдүйд Австрали улстай найрсаг харилцаатай байхыг хүсч буй бол Андрю Чан, Мюран Сукумаран нарт оноосон ялаа хүчингүй болго” гэж хэлжээ.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
hiisen hereg n tes ondoo umnuudiig haritsuulaad baih um. tatvar har tamhi 2 chine ur dagavar ene ter n tes oor zuils shuudee
2015-03-06
монгол:
элбэгээ шиг л биш юм
2015-03-05
болд:
та нар хар тамхи өнөөдөр монголд үүсээд байгаа хүндрэл нөхцөлд хамаарагдах татвар гэсэн өдөр шөнө шиг хоёр нөхцөл байдлыг харьцуулаад байдаг овоо жижиг сэтгэгчид байна даа.
2015-03-05
zochin:
mundag yumaa indoneziin eronhiilogch. manai elbegee hajuud ni yaj bna daa.
2015-03-05
zochin:
busad orni eronhiilogch nar iim aihtar hajuudn manai tarvaga bj bgn chotgorluugee tonilog
2015-03-05
boorchi:
индонезийн визний талаар мэдээлэл өгөх хэрэгтэй байна гэж бодлоо.индонезийн визний дээд хэсэгт хар тамхитай холбогдсон бол хатуугаар шийтгэнэ гэж бичээтэй байдаг юм.
2015-03-05
монгол хүн:
хэн нэгэн хуулиас дээгүүр авирлаж болдоггүйн бодит жишээ. монгол улсын эрх зүйн ухамсар алс индонезээс доогуур аж. уучлал гэдэг харгис алуурчдын амьд явах, тусгаар улсын хуулийг уландаа гишгэх боломж байх ёсгүй.
2015-03-05
hhhhhhhh:
zaluuhan humuus bna daa. indonezuud tsusand durtai humuus bololtoi.manaid ch gesen tsusand durtai humuus ih bna. yum l bol*tsaazal geed l orilood baidag
2015-03-05
ebiido:
iim baih estoi.gadaadiin hun burhan bi*e.manaih heterhii turgen humuusiig sullaj yavuulaaad..l.. arai l bna.
2015-03-05
zochin:
manai eronhiilogch shig dor ni huulia hosorduuldeggui l eronhiiligch baina.indoneziin eronhiilogch
2015-03-05
andryu:
gantshan ter bum dollariin unetei huuli baidaggui baiha.
2015-03-05