Эцэг эхтэйгээ явж байгаад осолд өртжээ
Улаанбаатар хотын Замын цагдаагийн газар 2015 оны эхний хоёр сарын байдлаар зам тээврийн осол хэргийн 14959 дуудлага хүлээн авч шалгажээ. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1.2 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
Зам тээврийн ослын улмаас хоёр хүүхэд нас барж, 111 хүүхэд гэмтжээ. Хүүхэд өртсөн осол, хэрэг ажлын өдрүүдэд 12-17 цагуудын хооронд буюу эцэг, эх асран хамгаалагчийнхаа хамт замын хөдөлгөөнд оролцож явах үед хамгийн олон гарсан нь судалгаагаар тогтоогджээ.
б
Энэ нь эцэг, эхчүүдийн үлгэр дуурайлал, хариуцлага, замын хөдөлгөөний дүрмээ хангалтгүй биелүүлж байгааг харуулж байгаа юм гэдгийг албаны хүн онцолсон. Иймд эцэг, эх, асран хамгаалагчдыг автомашиндаа хүүхэд тээвэрлэж явах үедээ болон хүүхдээ дагуулан замын хөдөлгөөнд оролцож байхдаа тэдэнд зөв үлгэр дуурайл үзүүлж, замын хөдөлгөөний дүрмийг сайтар баримтлан оролцохыг анхааруулж байна.
б
Б.Хүлэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ