Элчин сайд руу халдаж гэмтээжээ

img

Өмнөд Солонгосын Сөүл хотноо суугаа АНУ-ын элчин сайд Марк Липперт халдлагад өртсөн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр Солонгосын нэгэн хэвлэлд “Хоёр Солонгос нэгдэж, хүйтэн, дайсагнасан харилцаандаа цэг тавих хэрэгтэй” гэж хэлжээ. Сайд өглөөний хуралд оролцохоор ажил руугаа явж байхад хүйтэн зэвсэгтэй эр дайрч гэмтээсэн байна. Сайдын хацар болон зүүн гарыг нь шархтуулжээ.

1

Цагдаагийнхан шуурхай ажилласны үр дүнд гэмт хэрэгтнийг барьсан байна. Гэмт этгээдийг Ким гэдэг бөгөөд 55 настай гэнэ. Тэрбээр мэдүүлгийнхээ үеэр “Өмнөд Солонгосын удирдлагуудыг АНУ-ын тал өдөөн турхирч, Хойд Солонгостой дайтуулахыг оролдож байна. АНУ, хоёр Солонгосыг хагаралдуулахыг санаархаж байна” хэмээн ярьжээ.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

иргэн:
дэлхийд ану-ын нэр хүнд унаж дууслаа хөөрхий
2015-03-05
zochin:
medeegee sain shalgaj tavij bai ta nar
2015-03-05
men :
amerkichuudad shangiin hurteeh estoi.........
2015-03-05