Пхеньян жуулчид хүлээн авч эхэллээ
Хойд Солонгосын удирдлагууд Баруун Африкийн таван оронд дэгдсэн эбола вирусын улмаас өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас хилээ хааж, жуулчдыг хүлээн авахаа зогсоосон юм. Тус улсын Эрүүл мэндийн яам эбола вирус улсын хэмжээнд бүртгэгдээгүй хэмээн баталсан байна. Энэхүү мэдээллийн дараа тус улсын удирдлагууд дөрвөн сарын өмнө тогтоосон хоригоо цуцалсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.
“Энэ сарын 21-нээс Пхеньян жуулчдыг хүлээн авна” гэж “KCNA”агентлаг мэдээлэв. Хойд Солонгост жилд 5000-6000 жуулчин ирдэг байна. Эбола вирусээс болж тус улсын аялал жуучлалын салбар бүхэлдээ уналтад орж, улс их хэмжээний хохирол амссан юм. НҮБ-ын Хүний эрхийн байгууллагаас мэдээлснээр “Хоригоос болж 1000 гаруй хүн ажилгүй болсон” гэжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ