Цагаачдын хөлөг живж 10 хүн амиа алджээ

img

Ливийн цагаачдыг тээвэрлэж явсан хөлөг Италийн эргийн ойролцоо живж, 10 хүн амиа алдсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Аврах албанаас “400 хүн тээвэрлэх зориулалттай хөлөг дээр 1000 гаруй хүн тээвэрлэж, даац хэвтрүүлсний улмаас Ливийн цагаачдын хөлөг осолдсон. Хөлгөөс ослын дохио ирсэн даруй аврагчид ослын газар очиж, зорчигчдыг аварсан. Аврах ажиллагааны үеэр 10 хүн амиа алдаж, 11 хүн сураггүй алга болсон. Тэднийг хайх ажиллагаа үргэлжилж байна. Хур тунадас орж буй учир сураггүй алга болсон зорчигчдыг хайхад хүндрэл учирч байна Хөлөгт 0-3 насны 35 хүүхэд, 18 жирэмсэн эх зорчиж явсан. Тэднийг эмнэлэгт хүргэж, анхан шатны тусламж үзүүлсэн” гэж  мэдээлжээ.


Энэ он гараад Италийн ойролцоо цагаачдыг тээвэрлэж явсан 12 хөлөг осолдож, 540 гаруй хүн амиа алдсан байна.


Б.Дэлгэрцэцэг


СЭТГЭГДЭЛ БИЧИХ