Дагуул хот байгуулах тухай асуудлыг хэлэлцэнэ
НИТХ-ын ээлжит 24 дүгээр хуралдаан 3 дугаар сарын 13-ны өдөр буюу ирэх долоо хоногийн баасан гаригт болно.б
Хуралдаанаар нийслэлийн 2015 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай, нийслэлийн 2015 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, нийслэлийн өмчөөс 2015 онд нэмэлтээр хувьчлагдах хуулийн этгээд, эд хөрөнгийн жагсаалт батлах тухай асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.
б
Мөн Улаанбаатар орон сууц сангаас төрийн албан хаагчдад орон сууцны урьдчилгаа төлбөрийн дэмжлэг үзүүлэхэд баримтлах журам батлах тухай, нийслэлийн дагуул хот байгуулах тухай, НИТХ-ын Хуралдааны дэгд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэнэ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ