Немцовын аллагатай холбоотой хүмүүсийг саатуулжээ

img


Оросын улстөрч Борис Немцовын үхэлтэй холбоотой гурван хүнийг цагдаагийнхан саатуулсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Хяналтын камерт эдгээр хүмүүс аллага гарах үед хэргийн газраас холгүй байсан нь тогтоогдсон байна. Цагдаагийнхан “Баривчлагдсан хүмүүс Немцовын аминд хүрсэн эсэхийг нь тодруулахаас өмнө тэдний хувийн мэдээллийг нийтэд цацах боломжгүй” гэж мэдэгджээ. Немцовын аллагатай Ерөнхийлөгч В.Путин ямар ч хамааралгүй хэмээн нам, эвслийн удирдлагууд мэдэгджээ. Путин “Энэхүү хэргийн цаана Оросын тусгаар тогтнол, аюулгүй байдал яригдаж байгаа. Тиймээс хэрэгтнүүдийг заавал барьж, ямар шалтгаанаар Немцовын аминд хүрснийг нь тогтоох хэрэгтэй” гэж хэлжээ.


Хэрэг гарах үед Немцовтой хамт байсан Украины загвар өмсөгч Анна Дурицкая мягмар гаригт Киев руу буцсан билээ. Тэрбээр мэдүүлгийнхээ үеэр Немцовын аминд хүрсэн гэмт хэрэгтнүүдийг хараагүй хэмээн ярьжээ. Немцовын дэмжигчид түүнийг энэхүү хэрэгтэй их, бага хэмжээгээр холбоотой хэмээн мэдэгдэж, гэмт хэрэгтнүүд баригдаагүй байхад, ямар шалтгаанаар түүнийг сулласан бас нутаг буцаасныг нь тогтоохыг Путинээс хүсчээ.  Украины Гадаад хэргийн яам иргэнтэй нь холбоотой сөрөг мэдээллийг буруутгаж, ёс зүйтэй байхыг сануулсан байна.


Б.Дэлгэрцэцэг


СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
хөөрхийг золиос болгож алах ямар хэрэг байна.өөрийнх нь улсыг,өөрсдийг нь боолоо болгохыг эрмэлзэж байгаа ану гэгч дайсныг ухаалгаар сөрөн зогсч буй гарамгай удирдагчаа тойрон нягтарч байгаа оросын ард түмэн энэ амьтны үхлээс болж төр засгаа авч хаях уу.америкчууд дэндүү гоомой юм хийх юм.та нар юу ч хийсэн наад оросоо барахгүй.зүгээр л зөнд нь орхи.
2015-03-05
зочин:
энэ ойлгомжтой барууныханы хийж байгаа ажил дотроос нь хооронд нь алалцуулах гэсэн арга путины өрсөлдөгчийг нь устгаж путины эсрэг сөрөг хүчнийг босгох тактик
2015-03-05