Царнаев ахаасаа болж халдлага үйлджээ
Өнгөрсөн 2013 оны дөрөвдүгээр сард зохион байгуулагдсан Бостоны марафан гүйлтийн үеэр ах, дүү Царнаев нар халдлага үйлдсэн юм. Тэд гар аргаар бэлдсэн тэсрэх бодисыг үзэгчдийн дунд дэлбэлсэн билээ. Дэлбэрэлтийн улмаас гурван хүн амиа алдаж, 150 орчим хүн гэмтжээ. Ах Тамерлин Царнаев цагдаагийнхантай буудалцах үеэрээ амиа алдсан бол дүү Жохар Царнаев баригдсан юм.Түүний шүүх хурал өчигдөр Бостон хотноо эхэлсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.
Царнаевийн өмгөөлөгч Жуди Кларк “Жохар Царнаев ахынхаа нөлөөнд автаж, халдлага үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн. Хэрвээ шахалт болон сүрдүүлгийн нөлөөнд автаж халдлага үйлдсэн бол Царнаевын ял багасах учиртай. Бид энэ бүхнийг батлахын төлөө хичээнгүйлэн ажиллах болно” гэж ярьжээ. Шүүхээс Жохар Царнаевт цаазаар авах ял төлөвлөөд буй.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ