Л.Болдод “Соён гэгээрүүлэгч” одон хүртээжээ
УИХ-ын гишүүн Л.Болдод Монголын оюутны холбооны дээд шагнал “Соён гэгээрүүлэгч” одон хүртээжээ. Монгол Улсын боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарт үнэтэй хувь нэмэр оруулан өөрийн эрдэм боловсрол, мэдлэг чадвараа хойч үедээ залгамжлуулан, тэдний итгэл хүндэтгэлийг хүлээсэн хүнд уг шагналыг олгодог аж.
ы
МОХ-ны ерөнхийлөгч Д.Батбаяр "Монголын оюутны холбооны анхны Ерөнхий нарийн бичгийн дарга бөгөөд ардчилсан хувьсгалын гол хүч болсон оюутны удирдагч, манлайлагч, нийгмийн зүтгэлтнийх нь хувьд Л.Болдод энэхүү шагналыг олгож буй юм" гэж онцолжээ. Өчигдөр буюу Монголын оюутны эрхийг хамгаалах өдөр энэхүү шагналыг гардуулсан байна.
б
Б.Бэхи
СЭТГЭГДЭЛ БИЧИХ