Нийслэлийн Хангарьд ордонд яг одоо "Авто худалдааны цогцолбор"-ын газрын эрхийн нээлттэй дуудлага худалдаа болж байна. Уг дуудлага худалдаагаар СХД-ийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт барих Авто худалдааны цогцолборт есөн га газрыг худалдаа үйлчилгээний барилга барих зориулалтын газрыг дуудаж байгаа юм.
- Дуудлага худалдааг Засгийн газрын 2003 оны 28 дугаар тогтоолын 6 дугаар хавсралтаар батлагдсан журмын дагуу явуулж байна. Үүнээс өмнө 2011 онд нэг байршилд газрын эрхийн дуудлага худалдааг явуулж байсан. Түүнээс хойш дөрвөн жилийн хугацаанд ийм ажил хийгээгүй. Иймд өнгөрсөн 2014 онд 12 байршилд газрын дуудлага худалдааг зохион байгуулах журмыг баталж, нээлттэй ил тод явуулахаар боллоо. Одоогоор 12 байршилд 9 га газар дээр газрын эрхийн дуудлага худалдааг дуудаж байна.
-Нийтдээ нэг тэрбум орчим төгрөгөөр дуудах гэж байна. Нийслэлийн төсөвийг бүрдүүлэхийн тулд Нийслэлээс иймэрхүү газрын дуудлага худалдааг цаашид зохион байгуулж байх болно. Энэ удаагийн дуудлага худалдаа бол анхных гэдгээрээ онцлоготой байгаа юм.
- Сүүлийн үед газрын хэрэгцээ иргэд аж ахуйн нэгжүүдэд их болсон байна. Иргэд аж ахуйн нэгжээс 69 санал ирсэн. Тухайлбал, 1-р байршилд 16 санал ирсэн. Энэ нь газар үнэ цэнэтэй болсны шинж байгаа юм. Гэвч бид цаашид газрын эрхийн дуудлага худалдааг ил тод, нээлттэй дуудлага худалдааг зохион байгуулж байх болно. Ингэснээр нийслэлийн төсөв, улсын төсөвийг бүрдүүлэхэд хялбар болно.
ө
-Дуудлага худалдаагаар зарагдсан газраас олсон мөнгийг өөр юунд зарцуулах вэ?
-Нийслэлийн төсөвт зарцуулна. Нийт нэг тэрбум төгрөгөөс эхлүүлэн газрын дуудлага худалдаагаа дуудна. Нийт 12 байршилд хичнээн хэмжээний мөнгө болж өсөхийг би мэдэхгүй байна” гэсэн юм.
f
б

f
б
Дуудлага худалдаанд оролцогчид 1000 төгрөгөөр тасалбар авна

f
Дуудлага худалдаанд оролцогч, ажиглагч, зохион байгуулагч зэрэг 100 орчим хүн оролцож байна. Оролцогч, ажиглагч нар дуудлага худалдаанд оролцох бүртээ 1000 төгрөгөөр тасалбар авч байв.
f
Дуудлага худалдааны эхэнд хөтлөгч оролцогч, ажиглагч нараас утсаа унтраахыг шаардаж, дуудлага худалдааны дүрэм, журмыг танилцуулж, худалдаагаа эхлүүлсэн юм. Эхний байршилд 16 албан байгууллага, хувь хүн оролцов.
f
Эхний байршлын дуудлага худалдаа Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт Авто худалдааны цогцолбор байгуулах газрын “Бүс 1-А” барилга 15-д худалдаа үйлчилгээ, оффисын зориулалтаар 0.3 га талбай газрын эрх байв.
Энэ байршлын анхны дуудах үнэ 39 сая 126 сая төгрөгөөс дуудлаа. Харин дуудлага худалдааны явцад 260 сая төгрөг хүрч өссөн юм. Энэхүү газрыг дуудлага худалдаанд 15 дугаартай оролцож байсан н.Эрдэнэбат гэх залуу авав. Тэрбээр хувиараа бизнэс эрхэлдэг гэж өөрийгөө танилцууллаа.
f
Дуудлага худалдаанд “ялалт” байгуулсан аж ахуйн нэгж, хувь хүн газрын эрх худалдан авсан төлбөр, бусад баримт материалаа энэ сарын 15-ны дотор бүрдүүлэн, тушаах ёстой юм байна. Хэрэв энэ хугацаанд багатааж, өгөхгүй бол тухайн газрын эрхийг эргүүлэн улсын орлого болгохыг хөтлөгч сануулав.
f
Түүнчлэн, газрын эрхийн дуудлага худалдааны дуудах хамгийн доод үнэ 200 мянган төгрөг, дээд үнэ хязраагүй байгаа гэдгийг мэдэгдсэн юм.
а
Дуудлага худалдаанд оролцогч Ж.Дамба: Лоби ороогүй гэдэгт итгэж байна
а
-Нийслэлээс зохион байгуулж буй газрын эрхийн дуудлага худалдаа оролцогч та бүхэнд хэр санагдаж байна вэ. Хүндрэлтэй асуудал байна уу?
-Хүндрэл гэх юм одоохондоо гараагүй байна. Олон нийтэд ил тод явагдаж байгаа учраас шударга явагдаж байх шиг байна. Өөрөөр хэлбэл, элдэв янзын лоби ороогүй гэдэгт итгэж байна.
а
-Та аль байршлыг сонирхож байгаа вэ?
-Би сонирхож байгаа байршлаа нууцалмаар байна.
а
-Та яагаад эдгээр байршлуудыг сонгон дуудлага худалдаанд оролцох болсон бэ?
-Нийслэлийн хөгжил, автозамын түгжрэлийг бууруулах үүднээс эдгээр байршлуудыг сонирхож байна. Гадаад орнуудад авто худалдааны төвүүд хотынхоо захад л байдаг шүү дээ. Мөн үйлчлүүлэгчдийнхээ эрх ашигийг бодож байна. Жишээлбэл, “Да хүрээ” захад худалдан авч байгаа машиныхаа хурд хүчийг шалгах боломжгүй байдаг. Бас авто зогсоол байхгүйгээс машинаа тухай ч сонирхож чаддаггүй. Харин шинэ авто худалдааны төв энэ бүх асуудлыг бууруулна гэж бодож байна.
Дараах 12 байршилын газрын эрхийг дуудалгаар худалдаалж байна
а
Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт Авто худалдааны цогцолбор байгуулах газрын “Бүс 1-А” барилга 15-д худалдаа үйлчилгээ, оффисын зориулалтаар 0.3 га,
Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт Авто худалдааны цогцолбор байгуулах газрын “Бүс 1-Б” барилга 14-д худалдаа үйлчилгээ, оффисын зориулалтаар 0.3 га,
Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт Авто худалдааны цогцолбор байгуулах газрын “Бүс 2-А” барилга 13-д худалдаа үйлчилгээ, оффисын зориулалтаар 0.6 га,
Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт Авто худалдааны цогцолбор байгуулах газрын “Бүс 2-Б” барилга 12-д худалдаа үйлчилгээ, оффисын зориулалтаар 0.6 га,
Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт Авто худалдааны цогцолбор байгуулах газрын “Бүс 3” барилга 11-д худалдаа үйлчилгээ, оффисын зориулалтаар 1.0 га,
Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт Авто худалдааны цогцолбор байгуулах газрын “Бүс 4” барилга 10-д худалдаа үйлчилгээ, оффисын зориулалтаар 1.2 га,
Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт Авто худалдааны цогцолбор байгуулах газрын “Бүс 8” барилга 9-д худалдаа үйлчилгээ, оффисын зориулалтаар 0.2 га,
Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт Авто худалдааны цогцолбор байгуулах газрын “Бүс 6” барилга 8-д худалдаа үйлчилгээ, оффисын зориулалтаар 1.1 га,
Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт Авто худалдааны цогцолбор байгуулах газрын “Бүс 6” барилга 7-д худалдаа үйлчилгээ, оффисын зориулалтаар 1.1 га,
Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт Авто худалдааны цогцолбор байгуулах газрын “Бүс 6” барилга 6-д худалдаа үйлчилгээ, оффисын зориулалтаар 0.8 га,
Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт Авто худалдааны цогцолбор байгуулах газрын “Бүс 6” барилга 5-д худалдаа үйлчилгээ, оффисын зориулалтаар 0.8 га,
Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт Авто худалдааны цогцолбор байгуулах газрын “Бүс 6” барилга 4-д худалдаа үйлчилгээ, оффисын зориулалтаар 1.0 га
а
Б.Дэжид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ