“Араатан ба гоо үзэсгэлэн”-ийн зураг авалт эхэллээ
1991онд дэлгэцнээ гарч байсан “Beauty And The Beast” буюу “Араатан ба гоо үзэсгэлэн” хүүхэлдэй, ирэх он уран сайхны киногоор үзэгчдэд хүрнэ гэж “Уалт Дисней” компани мэдэгдсэн билээ.
Хүүхэлдэйн киноны гол дүр үзэсгэлэнт Беллагийн дүрийг “Харри Потер” цувралын од, жүжигчин Эмма Уатсон бүтээх нь тодорхой болсон юм. Харин бардам зангаасаа болж араатны дүрд хувирсан ханхүү Гренийн дүрд, жүжигчин Дан Стиффенс тоглох бол, өөрийгөө энэ ертөнцийн хамгийн сайхан залуу хэмээдэг Гардений дүрийг жүжигчин Луке Эванс бүтээхээр болжээ.
Зураг авалт өчигдөр Нью Йорк хотноо эхэлсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. “Араатан ба гоо үзэсгэлэн” кино мюзикл жанрынх бөгөөд жүжигчдээс ихээхэн ур чадвар шаардаж буйг найруулагч Билл Гондон мэдэгдсэн байна. Уатсон твиттертээ “Даашинз өмсөөд зураг авалтад орох сайхан юм. Өөрийнхөө шинэ чадварыг нээж, дуулж байгаадаа баяртай байна” гэж жиргэжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ