Популизмын талаар хэлэлцэв
"Улс төр ба популизм" сэдэвт эрдэмтэн судлаачдыг хамруулсан нээлттэй хэлэлцүүлгийг “Либерал хаус” бодлогын судалгааны хүрээлэнгээс Ерөнхийлөгчийн Иргэний танхимд өнөөдөр зохион байгууллаа. Энэхүү хэлэлцүүлэгт нийлэлч Баабар, Улс төр судлаач Стратегийн судалгааны хүрээлэнгийн захирал доктор Д.Ганбат, улстөр судлаач О.Чулуунбилэг, МУИС-ийн багш Ц.Батболд, Х.Амантай, МУБИС-ийн багш Ц.Мөнхцэцэг, хуульч Б.Ган-Очир зэрэг хүмүүс оролцлоо.
й
Хэлэлцүүлгийн хүрээнд популистууд гэж хэн болох, популизмын хор уршиг, нийгэмд хэрхэн нөлөөлдөг, түүнээс гарах сөрөг үр дагаварууд, ямар байдгийг тодорхойлж, өөрсдийн санал бодлоо илрэхийллээ. Мөн улс төрийн намуудын хөгжил, гадаад ын улс орнуудын туршлага, зэргийг монголын нөхцөлтэй харьцууулан ярилцсан.
й
Энэ үеэр оролцогчид улс орны хөгжилд улс төрийн намын төлөвшил, популизмын хүчин зүйл хэрхэн нөлөөлдөг вэ гэдгийг олон улсын жишээгээр тайлбарлаж, чиг хандлагыг тодорхойлов. Мөн улс төрийн намын төлөвшил ба хөгжлийн амжилт, тулгамдаж буй асуудлуудын талаар байр сууриа илэрхийллээ.
й
Нийтлэлч Баабар популизмын талаар Аргентин улсаар жишээ бол татан илтгэл тавьсан юм. Хэлэлцүүлэгт улс төрийн намуудын төлөөллүүд, судалгааны байгууллагууд, шинжлэх ухааны акакдеми, их дээд, сургуулийн багш нар оролцож хэлэлцүүлгийг нээлттэйгээр өрнүүллээ.
й
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ