Бэкхам хүүгээ тусдаа амьдрахыг зөвшөөрөв
Хөлбөмбөгчин Дэвид Бэкхам болон загвар зохион бүтээгч Виктора Бэкхамын том хүү Бруклин Бэкхам өчигдөр 16 нас хүрсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.
Хосууд хүүгийнхээ төрсөн өдөрт зориулж Лондонгийн төвд байрлах “123” гэх тансаг зоогийн газрыг таван цагийн турш түрээсэлж, олны танил эрхмүүдийг урьсан байна. Бруклин 16 нас хүрсэн учир Бэкхам түүнийг гэр бүлээсээ тусдаа амьдрахыг зөвшөөрчээ. Бэкхам Лондонд дахь гэрээсээ холгүй байрлах нэгэн хорооллоос хүүдээ зориулж, орон сууц худалдаж авчээ.
Тэрбээр “Хүү минь хангалттай том болжээ. Бруклин эрх чөлөөтэй сэтгэх хэрэгтэй. Мөн сурч боловсорч, ирээдүйгээ бүтээх цаг нь болжээ. Виктора бид хоёр Бруклинийг 18 нас хүрэхээр нь тусдаа гаргахыг хүссэн ч түүнд итгэсэн учир энэ хугацааг хоёр жилээр урагшууллаа. Мэдээж хэрэг би хүүдээ хяналт тавих болно” гэж хэлжээ. Бруклин твиттертээ “Ганцаараа амьдрах, аав, ээжээсээ хол байх хэцүү байгаа ч би саадыг давж, том хүн болох хэрэгтэй. Би шинэ сорилттой нүүр тулахад бэлэн байна” гэж жиргэжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ