Нэгдүгээр ангийнханы суралцах чадварыг дээшлүүлнэ

img

“Өвсний үндэс – Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламжийн хөтөлбөр”-ийн хүрээнд хэрэгжүүлэх төслүүдэд гарын үсэг зурах ёслол өнөөдөр Япон улсын элчин сайдын яамнаа боллоо. Япон улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Такэнори Шимизү Японы ТББ-уудтай хамтарч хэрэгжүүлэх буцалтгүй тусламжийн хүрээнд хэрэгжүүлэх“Нэгдүгээр ангийн сурагчдын суралцах чадварыг дээшлүүлэхэд чиглэсэн сургуулийн тогтолцоог бэхжүүлэх төсөл” болон “Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 71-р цэцэрлэгийн их засварын  төсөл”-ийн гэрээнд тус тус гарын үсэг зурав.

й

Японы ТББ-уудтай хамтарч хэрэгжүүлэх буцалтгүй тусламж” буюу “Нэгдүгээр ангийн сурагчдын суралцах чадварыг дээшлүүлэхэд чиглэсэн сургуулийн тогтолцоог бэхжүүлэх төсөл”-д зориулах тусламжийн хэмжээ 378.529 ам.доллар юм байна. Төслийг Японы Хүүхдийг Ивээх Сан хэрэгжүүлэх бөгөөд тус сангийн Монгол дахь хөтөлбөрийн захирал Тоёода Мицүаки хариуцан хэрэгжүүлэх аж. Энэхүү төслийг Япон улсын Засгийн газрын санхүүжилтээр Олон улсын Төрийн бус байгууллага болох Японы Хүүхдийг Ивээх Сан хэрэгжүүлнэ. Уг төсөл нь бага боловсролын сургуульд суралцдаг бага насны хүүхдүүд бие даан суралцах чадвар эзэмшихийн тулд шаардлагатай боловсролын орчинг бүрдүүлэхийг зорилго болгосон байна. Төслийг энэ сараас эхлэн Сонгинохайрхан, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн 24 бага сургуульд хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

й

Өвсний үндэс – Хүний аюулгүй байдлыг хангах хөтөлбөр” буюу “Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 71-р цэцэрлэгийн их засварын  төсөл”-д зориулах тусламжийн хэмжээ: 87.218 ам.доллар юм байна. Төслийг Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Ганхуяг хариуцах аж. Энэхүү төслийг Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн “Өвсний үндэс – Хүний аюулгүй байдлыг хангах хөтөлбөр”-ийн хүрээнд хэрэгжүүлнэ. Хуучирч муудсан цэцэрлэгт хүмүүжиж буй хүүхдүүдэд зориулж эрүүл, тав тухтай, стандарт хангасан цэцэрлэг болгон засварлах юм байна. Уг төсөл нь 2014 оны санхүүгийн жил (2014.04.01-2015.03.31)-д“Өвсний үндэс –Хүний аюулгүй байдлыг хангах хөтөлбөр”-ийн хүрээнд Монгол улсад хэрэгжүүлж буй 20 дахь төсөл болж байгаа бөгөөд нийт 1.799.210 ам.доллар буюу ойролцоогоор 3.375.942.905 төгрөг болох юм байна.

й

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ