Зүүн бүсийн залуус хөгжлийн бодлогоо хэлэлцэв

img

Манай улс хүн амын насны бүтцийн хувьд дэлхийн бусад орны насны бүтэцтэй харьцуулахад харьцангуй залууд тооцогддог бөгөөд 2013 оны байдлаар нийт хүн амын 33.3 хувийг 18-35 насны залуучууд эзэлжээ. Тиймээс Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам Монгол Улсын төрөөс залуучуудын хөгжлийн талаар баримтлах бодлого, Монгол залуу хүн Үндэсний хөтөлбөр боловсруулахаар ажиллаж байгаа аж.

й

Мөн 2015 оныг "Залуучуудын хөгжлийг дэмжих жил" болгон зарласан бөгөөд энэ хүрээнд төрөөс залуучуудын хөгжлийн талаар баримтлах бодлого, зорилтод бүс нутгийнзалуучуудын болон холбогдох төрийн болон төрийн бус байгууллагуудын дуу хоолой, санал санаачлагуудыг тусгахаар зорьсон байна. Иймд тодорхой санал, зөвлөмж гаргах зорилгоор тус яамнаас санаачилан НҮБ-ын Хүн амын сан, Швейцарийн хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр "Залуучуудын хөгжлийн бодлого" Зүүн бүсийн хэлэлцүүлгийг Дорнод аймагт зохион байгуулжээ.

й

Тус хэлэлцүүлгээр төрөөс залуучуудын хөгжлийн талаар баримтлах бодлого, зорилтод бүс нутгийн залуучуудын болон холбогдох төрийн болон төрийн бус байгууллагуудын дуу хоолой, санал санаачлагуудыг тусгах, улмаар тодорхой санал, зөвлөмж гаргах юм.  Хэлэлцүүлэгт Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Отгонжаргал, Залуучуудын хөгжлийн хэлтсийн дарга Г.Мөнхтөвшин болон албаны бусад төлөөлөгчид, Дорнод, Хэнтий , Сүхбаатар аймгийн төрийн болон төрийн бус байгууллагууд, орон нутгийн залуучуудын төлөөллөөс бүрдсэн 40 гаруй залуучууд оролцсон байна.

й

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ