Улс төр
Хууль эрхзүй
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
Соёл урлаг, спорт
Нийтлэл
3449.0
$
2015-03-05
240 хүүхэд цэцэрлэгтэй боллоо
Хан-Уул дүүргийн VIII хороонд өнөөдөр нийслэлийн хөрөнгө оруулалтаар баригдсан шинэ цэцэрлэг үүдээ нээлээ. Энэхүү 209 дүгээр цэцэрлэг ашиглалтад орсноор 240 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж тохилог орчинд мэргэжлийн багш нарын удирдлага дор сурч хүмүүжих боломжтой болж байгаа аж.
a
Тус дүүргийн VIII хорооны хувьд сургуулийн өмнөх насны нийт 937 хүүхэдтэйгээс тал нь буюу 470 хүүхэд цэцэрлэгт хамрагдаж чаддаггүй байсан гэнэ. Шинэ цэцэрлэгийн нээлтэд нийслэлийн Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгаалал хариуцсан орлогч дарга, НИТХ-төлөөлөгч Ц.Буяндалай болон Хан-Уул дүүргийн дүүргийн удирдлага, тус дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүд оролцсон юм.
a
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ