Тони Эббот солилцоо хийх санал тавив

img

Австралийн Ерөнхий сайд Тони Эббот Индонезийн удирдлагуудад хандаж, ялтан солилцох санал тавьсан тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ. Тэрбээр “Цаазын ял сонссон Андрю Чан, Мюран Сукумаран нарыг Австрали улсад ял эдэлж буй Индонезийн гурван иргэнээр солилцох санал тавьж байна. Та бүхэн нааштай хариу өгнө гэдэгт итгэлтэй байна. Өнөөдрөөр таагүй харилцаандаа цэг тавихыг хүсье. Австрали улс цаашид Индонез улстай найрсаг, гурав дахь хөршийн журмаар харьцахыг хүсч байна. Мөн Жакарта хотноо байрлах элчин сайдын яамаа эргүүлэн татах бодолгүй байна” гэж хэлжээ.

1

“AFP” агентлаг “Тони Эбботын саналд Индонезийн удирдлагууд хариу ирүүлээгүй байна. Ерөнхийлөгч Жоко Видодо Жакарта хотноо зохион байгуулагдаж буй Дэлхийн эдийн чуулга уулзалтад оролцож байна” гэж мэдээлжээ. Жоко Видодигийн хэвлэлийн төлөөлөгч “Ерөнхийлөгч Австралийн ерөнхий сайдад ямар хариу өгөх нь тодорхойгүй байгаа” гэсэн байна.

Хар тамхи хилээр давуулахыг завдсан Австралийн иргэдийг өчигдөр Жакартагаас Балид шилжүүлсэн юм.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

irgen :
nuluutei gvrnii ard irged bol iim l baidag yum bna getel manaih bvhel bvten ulsaaraa tatvaraas bultsan nuhurt daramtluulaad l bvhel bvten ulsaas heden darga nar ni bayajihaar ard tvmen ni iim l baidald ordog yum bna da manai ulsiin ih hurliin gishvvd nertei bolohoos bish tsaaguuraa terbumtanguud suuj bgaa shv de
2015-03-05
irgen:
ard tvmendee ingej l anhaaral tavidag yum bna da
2015-03-05