Ким Чен Ирийн тухай кино хийнэ
Хойд Солонгосын экс удирдагч Ким Чен Ирийн амьдралаар кино хийхээр болжээ. Энэ тухай тус улсын төрийн мэдлийн “KCNA” агентлаг мэдээлэв. 2011 онд таалал төгссөн экс удирдагчийн намтарчилсан түүхээр уран сайхны кино хийх саналыг хүү Ким Чен Ун гаргаж, шаардлагатай мөнгөн тусламжийг улсаас гаргахаа мэдэгдсэн юм. Тус улсын “North Korea film” кино компани Хятадын найруулагчидтай хамтран Ким Чен Ирийн тухай өгүүлэх “Тэнгэрийн хүү” гэх киног бүтээхээр болжээ. Кино 7-10 ангитай хэмээн “KCNA” мэдээлсэн байна.
1
Одоо жүжигчдийн сонгон шалгаруулалт явагдаж байгаа бөгөөд Ким Чен Ирийн дүрийг түүний ойрын хамаатан нь бүтээхээр болжээ.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ