Боловсролын салбар шинэ сэтгүүлтэй боллоо

img

Монгол Улсын эрдэмтэн, судлаачдын бүтээлийг олон улсад таниулах, залуу судлаачдыг дэмжиж, үзэл бодол болон судалгааны ажлыг нийгэмд хүргэх, боловсрол судлал, инновацийн орчин үеийн ололт амжилт, мэдээллийг түгээх үйлсийг редакцийн бодлогоо болгосон "Монголын боловсрол-Инноваци" сэтгүүлийн анхны дугаар нь хэвлэгджээ.

ө

Тус сэтгүүлийн нийтлэлийн бодлого, цаашдын зорилгын талаар танилцуулах нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр Пума имперал зочид буудалд боллоо. Энэхүү сэтгүүл нь улиралд хоёр дугаар хэвлэгдэн гарах бөгөөд монгол англи хэлээр хэвлэгдэх онцлогтой гэнэ.

ө

Мөн сэтгүүлд судлаачдын эрдэм шинжилгээний өгүүллийг нийтлэх боловч эрдэмтэн, судлаачдын үзэл бодлыг хүргэх ярилцлага булан, боловсрол, инновацийн чиглэлээр олон нийтийн санаа бодлыг хүргэх зорилго бүхий хэлэлцүүлэг булан зэргийг мөн багтаажээ.

ө

Б.Дэжид

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

хүний анхдагч санааг хүндэтгэгч байж:
хүний анхдагч санааг хүндэтгэгч энэ салбарыг хөгжүүлнэ...
2015-03-06