"Эмэгтэйчүүдийн нүдээр" чуулган чуулж байна

img

Монфемнет үндэсний сүлжээнээс уламжлал болгон зохион байгуулдаг "Эмэгтэйчүүдийн нүдээр" чуулган 10 дахь жилдээ "Төрийн хариуцлага" сэдвийн хүрээнд Чингис зочид буудалд энэ сарын 4-5-нд зохион байгуулагдаж байна.

Чуулганаар эдийн засгийн аюулгүй байдал, хүний аюулгүй байдал, хүрээлэн буй орчны аюулгүй байдал зэрэг асуудлуудыг төрийн хариуцлагатай холбон хэлэлцэж байгаа аж.

Чуулганд эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалдаг төрийн бус байгууллагын нийт 400 гаруй төлөөлөл оролцож байгаа юм.

Чуулганд оролцож буй эмэгтэйчүүд төр илүү хариуцлагатай байх ёстой хэмээн үзэж байгаа бөгөөд цаашдаа төрийн хариуцлагын тогтолцооны талаар хүний эрх, эмэгтэйчүүдийн эрх, үндэсний болон бэлгийн цөөнхийн эрх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн төлөө ажилладаг ТББ-ууд, иргэний нийгмийн бусад салбарын нэгдмэл байр суурийг тодорхойлж, хамтдаа бодлогод нөлөөлөх чадавхийг нь бэхжүүлэх ажээ.

Б.Дэжид

СЭТГЭГДЭЛ БИЧИХ