Украинд гашуудал зарлалаа

img


Украины зүүн хязгаарын Донецк мужид байрлах “Засядько” уурхайн гүнд өчигдөр 17.00 цагийн үед дэлбэрэлт болсны улмаас 33 уурхайчин амиа алдсан байна. Уурхайн ослын дараа тус улсын Ерөнхийлөгч Петр Порошенко гуравдугаар сарын 5-ны өдрийг орон даяар гашуудлын өдөр болгон зарлаж, Засгийн газрын ордны дээр байрлах төрийн далбааг хагас бөхийлгөх зарлиг гаргажээ. Мөн өнөөдөр 17.00 цагт улс даяараа нэг минут дуугаа хурааж, эмгэнэл илэрхийлэхээр болсон байна.


Осол гарах үед уурхайд 230 уурхайчин ажиллаж байжээ. Ослын дуудлага хүлээн авсан аврагчид “Засядько” уурхайд ирэх үед салан тусгаарлагчдын хүчтэй эсэргүүцэлтэй нүүр тулж, цаг алдсан хэмээн гэрчүүд мэдээлжээ.


Б.Дэлгэрцэцэг


СЭТГЭГДЭЛ БИЧИХ