Аймгуудын Засаг дарга нарт шаардлага хүргүүллээ

img

Өвөл цагийн морин уралдаанд хүүхэд оролцуулахгүй байхыг Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос бүх аймгийн Засаг дарга нараас шаардлаа. ш Тиймээс өнөөдөр бүх аймгийн Засаг дарга нарт Шаардлага хүргүүлсэн байна. Тус шаардлагад өвөл цагийн уралдаанд хүүхэд оролцуулахгүй байхыг тусгажээ. ха Тус шаардлагыг бүрэн эхээр нь хүргье. а

Шаардлага хүргүүлэх тухай

Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн хуралдаанаар хурдан морины бүсийн уралдааны 2015 оны хуваарийг баталсантай холбогдуулан Комиссоос өвөл, хаврын (хүйтний улиралд) уралдаанд хүүхдийг оролцуулахгүй байх зорилгоор бүсийн хурдан морины хаврын уралдааны товыг өөрчилж, 2015 оны 6 дугаар сард зохион байгуулахыг зөвлөсөн билээ. d Гэсэн хэдий ч орон нутагт хурдан морины уралдаан зохион байгуулахдаа хүүхдийн нэгдсэн бүртгэл хийгээгүй, хамгаалалтын хувцасгүй унаач хүүхэд бүртгэсэн, цөөнгүй тооны хүүхэд унаж бэртсэн, ашиг хонжоо олох зорилгоор, зөвшөөрөлгүйгээр уралдаан зохион байгуулсан буюу төлөвлөж байгаа зэрэг нийтлэг зөрчил гарсаар байна. d Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-т заасны дагуу ашиг хонжоо олох, хүүхдийн эрүүл мэнд, амь насанд аюул учруулах тоглоом наадамд оролцуулахыг хориглож байгааг манай улсын нутаг дэвсгэрт хэлбэрэлтгүй дагаж мөрдөх шаардлагатай. Мөн Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.5.7-д заасан төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг уг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийг үндэслэн Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгуулага олгохоор зохицуулжээ. Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2003 оны 155 дугаар тушаалаар баталсан “Төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа явуулах журам” хүчингүй болсон тул одоогийн байдлаар төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж байхгүй болно. Үүнтэй уялдан хурдан морины уралдаанд бооцоо тавихыг зөвшөөрөхгүй байвал зохино. d Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-т заасны дагуу хүүхдийн эрхийг хамгаалах төрийн чиг үүргийг харьяа нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд Засаг дарга хариуцаж, бүх морин уралдаанд хяналт тавих шаардлагатай байна. Өмнө өвөл цагийн уралдаанд хүүхэд оролцуулахгүй байх талаар Комиссоос зөвлөмж хүргүүлж байсны дагуу Монголын морин спорт, уяачдын холбооноос 2013 оны 3 дугаар сарын 26-ны өдрөөс 6 дугаар сарын 1-ний өдөр хүртэлх хугацаанд морин уралдаанд хүүхэд оролцуулахгүй байх шийдвэр гаргасан нь хүүхдийн эрхийн зөрчил гарахаас урьдчилан сэргийлсэн үр нөлөөтэй алхам байсан билээ. Увс аймгийн хувьд 2015 оны 5 дугаар сарын 1-ний өдөр хүртэл ямарваа нэгэн морин уралдаан, үсэргээ, сунгаа төлөвлөөгүй байгаа нь хүйтний улиралд морин уралдаан зохион байгуулахаас сэргийлсэн үйлдэл болсныг сайшааж байна. Иймд хүүхдийн эрхийн зөрчлийг таслан зогсоохын тулд өвөл цагийн (хүйтний улиралд) уралдаанд хүүхэд оролцуулахгүй байхыг Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсэгт заасан Комиссын гишүүний бүрэн эрхийн дагуу шаардаж байна. Энэхүү шаардлагын дагуу авч хэрэгжүүлсэн болон цаашид авах арга хэмжээний талаар Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4 дэх хэсэгт заасны дагуу долоо хоногийн дотор хариу ирүүлнэ үү.

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж" гэжээ.

Б.Дэжид

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Mongol:
Biyambadorjoo mongoliin soyol ahuin ontslogiig ustgah ni chinii Gundalain lozung urahtai adil bish shuu ,,,!!!!!!!!!! Chi hunii. Erhiin esreg ajillaad bgaagaa uuruun ch medehgui bna .Odoo medej av . tegeed meddeg hunii bolon niigmiin hugjliig boditoigoor hardag tuuniigee ajil hereg bolgodog olon saihan zaluuMONGOL humuus bgaa bh tedend ajlaa ug duu!!!!!! Mori unaj bgaa huuhed chini tsag uliraliinhaa nuhtsuliig tesverlej morin del deer hudulguuntei eruul saruul usuj tornih erhtei. Shuu!!!!! Nuhur mini!!!!
2015-04-09
ноён *ка:
5sariin 1 baival yasiin
2015-03-07
zochin:
demjij bn, une tsohij undur uneer avsan moriniihoo hurdiig shalgah gej noir ni hurehgui baigaa shine tsagiin bayachuudiin neg helberiin dontolt yum. uundee huuhdiin ami nas, eruul mendeer denchin tavij baidgaa zogsooh heregtei.
2015-03-06
tsogtooo:
hiih yumaa olj yadsan malnuud bh yumaa. mongoliinhoo uv soyoliig bvr musun ustguul taarna . vnen bvtehgvi ee ene hvmvvs uur hiih .yum bdagvi yum bh daa. eniig demjij bgaa garuud mongol bish hujaa bhao
2015-03-06
zochin:
hvnii erhiinhen bolioch uwul naadam yaachi yaga vgvi bzd hiih yuma olj chadsan *anuud
2015-03-06
segi:
hiih yumaa olj yadsan yumnuud horij bgaan bol bur unuulahaa l bolih heregtei sh dee hoyriin hoorond *rdlaga ene ter gargaad terniihee orond ter mori dagadag mashinuudiig n yavuulahaa boliulaach chaddagiin bol
2015-03-06
seegii:
zun unasan ovol unasan yalgaa yu bnaa zun ch gesen morinoos unaad bertej bgaa huuhdiig aliig ter gehiin ovol ugaasaa huuhduud morin deer daardaggui shdee dulaahan bdagiin ovol mori unaj uzeegui bol medehgui l dee, odoo tegej l oilgoj bn ovol daarah bolohoor unaj bolohgui gedgiig kkk
2015-03-06
zovsaa:
mash zov sanaa 6 sariin negen hurtel uyachid oorsdoo oiriin zaid morio unaj uralddag baikh zun tsagtaa huuhdeer uralduulj baiya ali esvel 6 sariin negen hurtel huuhedgui morio uralduulj baival zugeer yumuu
2015-03-06
зочин:
наадаад дууслаа
2015-03-05