Хүчирхийллийг бууруулахаар хэлэлцэнэ
“Хүчирхийллийг таслан зогсоох бидний оролцоо” сэдэвт лекцэнд маргааш Чингис зочид буудлын хурлын танхимд болно. Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтаж, Засгийн газар, ЖҮХ, НҮБ-ын Хүн Амын Сангийн дэмжлэгтэйгээр уг арга хэмжээг зохион байгуулжээ.
d
Уг арга хэмжээнд УИХ-ын гишүүн Р.Амаржаргал, Ц.Оюунгэрэл нар оролцож, “Гэр бүлийн зөрчил маргааныг хүчирхийлэлгүйгээр шийдвэрлэх арга замууд”, “Жендэрт суурилсан хүчирхийлэл ба гэр бүлийн хүчирхийллийг бууруулахад залуучуудын хандлага ба оролцоо” сэдвээр тус тус лекц унших ажээ.
d
Мөн энэхүү үйл ажиллагаатай холбогдуулан зарласан Гэрэл зургийн уралдаанд ирүүлсэн бүтээлүүдээр үзэсгэлэн гаргаж, лекцийн үеэр шалгарсан бүтээлийн эздэд шагнал гардуулах юм байна.
d
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ