Онцгой байдлын албаны нэрээр залилан хийжээ
Онцгой байдлын алба, Мэргэжлийн хяналтын газрын нэрээр залилан хийдэг байсан этгээдийг цагдаагийн байгууллага илрүүлэн саатуулсан байна. Нэгэн зоогийн газарт угаагч хийдэг 31 настай Б нь залилангийн хэрэг үйлдэхдээ жижиг цайны газар, үйлчилгээний байгууллагууд руу холбогдон Мэргэжлийн хяналтын/ Онцгой байдлын газраас ярьж байна танай байгууллага ямар нэгэн зөрчилтэй бол арилгаж, бичиг баримт, галын дүгнэлт гаргаж өгье. Үүний тулд Хаан банкны дансанд тэдэн төгрөг хийх ёстой гэдэг байжээ.
б
Сэжигтэн Б нь нэг сар гаруйн хугацаанд 40 гаруй аж ахуй нэгжээс 10 гаруй сая төгрөгийг залилсан нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдоод байгаа аж.
б
Залилуусан аж ахуй нэгж байгууллагууд хууль бус зүйл хийсэн учраас хууль, хяналтын байгууллагад хандаж чаддаггүй байсан аж. Албаны хүн “Залилангийн хэргийн сэжигтэн жижиг цайны газар, үйлчилгээний байгууллагуудыг сонгож гэмт хэрэг үйлдсэн нь зарим тохиолдолд эдгээр аж ахуй нэгж мэргэжлийн хяналт, онцгой байдлын газрын шалгалтын шаардлагыг хангадаггүй, хууль бусаар дүгнэлт авах гэж оролддогтой холбоотой. Энэ нь тэднийг гэмт хэргийн хохирогч болоход хүргэж байна” гэж ярилаа.
б
Б.Хүлэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ