Шинэ цэцэрлэгт 100 хүүхэд суралцана

img

Дархан-Уул аймгийн наймдугаар багт нэг тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 100 хүүхдийн цэцэрлэг ашиглалтад орж, нээлтийн ёслолд УИХ-ын гишүүн С.Ганбаатар оролцсон байна. Тэрбээр 2014 оны төсөвт Дархан-уул аймагт дөрвөн цэцэрлэг барих санхүүжилтыг оруулсан бөгөөд энэ онд нэг цэцэрлэг шинээр барих хөрөнгө гээд нийт 5.5 тэрбум төгрөг суулгасан гэнэ.

й

Тус аймагт баригдах цэцэрлэгүүдийн дөрөв нь Дархан-Уул суманд баригдах бол нэг нь Шарын гол суманд баригдах юм байна. Ингэснээр 600-800 хүүхэд цэцэрлэгт хамрагдах боломжтой болох бөгөөд 2014, 2015 оны төсөвт хамгийн их цэцэрлэг барих хөрөнгө тусгуулж чадсан аймгаар тодорсон ажээ.

й

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ