Улаанбаатарт 6 хэм хүйтэн байна
Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун болон төв, зүүн зүгийн нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи нутгийн өмнөд хэсгээр зүүн өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар 12-17 градус, Эгь-Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голынсав газраар 8-13 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар 4 градус дулаанаас 1 градус хүйтэн, бусад нутгаар 3-8 градус хүйтэн байна.
d
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орно. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 м/сек, зөөлөн цасан шуурга шуурна. 5-7 градус хүйтэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ