Өнөөдөр болох үйл явдлын тойм

img

Хууль зүйн Үндэсний хүрээлэнд

09:00 цагт "Бага насны хүүхдийг бэлгийн хүчирхийллээс хамгаалах хууль эрх зүйн орчныг сайжруулах нь" хэлэлцүүлэг болно. Хэлэлцүүлгийг Хууль зүйн яам болон Монголын эмэгтэйчүүдийн сангаас хамтран зохион байгуулж байна.

d

Мэдээлэл холбооны сүлжээ ХХК-ийн хуралдааны танхимд

09:00 цагт  "Төрийн болон орон нутгийн өмчийн харилцаа” сэдэвт сургалт, семинар үргэлжилнэ. Утас: 9905501

ө

Сүхбаатар дүүрэгт байрлах "Лобби" төвд

10:00 цагт Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн Үндэсний холбооны ээлжит VI чуулган  болно. Утас 99231154

ө

Хууль зүйн Үндэсний хүрээлэнд

09:00-13:00 цагт "Бага насны хүүхдийг бэлгийн хүчирхийллээс хамгаалах хууль эрх зүйн орчныг сайжруулах нь" хэлэлцүүлэг болно. Хэлэлцүүлгийг Хууль зүйн яам болон Монголын эмэгтэйчүүдийн сангаас хамтран зохион байгуулж байна.

б

Тусгаар Тогтнолын Ордны 6 давхрын хурлын танхимд

10:00 цагт 2015 оны Олон Улсын Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг НҮБ-аас “Эмэгтэйчүүдийг чадавхижуулах-Хүмүүнлэг үйлсийг дэмжих” жил болгон зарласантай холбогдуулан Нийгмийн Ардчилал Монголын Эмэгтэйчүүдийн холбооноос "Монголын эмэгтэйчүүдийн амьдралын чанар" судалгааны дүнг танилцуулах судалгааны дүнгийн анхдугаар хэлэлцүүлэг  болно.

б

Төрийн ордонд

10:00 цагт Монгол Улсын сайд М.Энхсайхан  эдийн засгийн сэтгүүлчидтэй  уулзалт хийнэ. Утас: 99101483

б

Хангарди ордны XI давхарт

10:00 цагт  НЕТГ-аас “Ашиглалтын шаардлага хангахгүй болсон барилгыг дахин төлөвлөн барилгажуулах” ажлын явц болон Баянзүрх дүүргийн хоёрдугаар хорооны ашиглалтын шаардлага хангахгүй болсон 14 барилгын талаар мэдээлэл өгнө. Утас: 9111252

б

МҮОНРТ-ийн Олон Нийтийн Мэдээллийн төвд

11:00 цагт Чингис хааны Дэлхийн академиас "Чонон сүлд" кино нь Монголын нууц товчоонд буй Чингис хааны нэн тодорхой уг гарвалыг өөрчилж, дэлхийн Монголчуудын уг гарвалд бүдүүлгээр халдан, хүн төрөлхтөнд хортой, худал мэдээлэл түгээж буй талаар мэдээлэл хийх хэвлэлийн бага хурал  болно. Утас: 300995, 86062332

б

МСНЭ-ийн байранд

12:00 цагт Монголын Үндэсний Сэтгүүлзүйн 102 жилийн ойг тохиолдуулан Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн эвлэлээсээс уран бүтээлч, сэтгүүлчдэд шагнал гардуулах болон тус эвлэлд хандив гардуулах үйл ажиллагаа  болно. Утас: 330948, 99841725

б

ХЗЯ -ны 102 тоотод

12:00 цагт Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх чиглэлээр явуулж буй арга хэмжээний хүрээнд хүчирхийлэлд өртсөн иргэдэд тусламж үзүүлэх зорилготой нэг сарын хугацаатай аяныг ТББ-уудтай хамтран зохион байгуулах гэж буй талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх хэвлэлийн бага хурал  болно. Утас: 261743

ө

Үндэсний мэдээллийн төвд

12:30 цагт Гэр бүлийн хүчирхийлэлд өртөж амиа алдсан дөрвөн настай охины асуудлаар "Ээж бүхний дуу хоолой" хөдөлгөөнөөс мэдээлэл хийнэ. Утас: 94996513

ө

БСШУЯ-ны ёслолын танхимд

14:00 цагт БСШУны сайд Л.Гантөмөр олон улсын, нэр хүндтэй "Manga awards" уралдаанаас "Бумбардай аргалд явсан нь" бүтээлээрээ Гран При шагнал хүртсэн зураач Н.Эрдэнэбаярыг хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүлнэ. Утас: 91913865

ө

ШУА-ын чуулганы танхимд /Соёлын Төв өргөө/-ийн 3 давхарт

15:00 цагт Монгол Улсын Шинжлэх ухааны Академийн “Эрдэм” клубээс “Хөгжилд зүй тогтол бий юу?” сэдэвт эрдэмтдийн уулзалт ярилцлага  болно. Утас: 9045949

б

Тэнгис кино театрт

16:30 цагт Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан Г.Эрдэнэбилэг, Ц.Цэрэнболд нарын хамтран найруулсан "Аав" Уран сайхны киноны нээлт  болно.

б

Төрийн ордны Есөн хөлт тугийн танхимд

17:00 цагт  Ерөнхий сайд Ч.Сайханбилэг салбар бүрийн төлөөлөл болсон шилдэг 21 эмэгтэйд баяр хүргэж, хүндэтгэл үзүүлнэ.

б

Монголын Залуучуудын Холбооны Залуучуудын нээлттэй танхимд

17:00 цагт Монголын Залуучуудын холбооноос уламжлал болгон зохион байгуулагдаж ирсэн “Залуу хүн” цуврал лекцийн анхных болох “Аmerican Smile” гэсэн сэдвээр дэлхийн залуучуудын хөгжлийн энгийн нууцуудаас хуваалцах МЗХ-ны дэргэдэх Сургалт, судалгааны “Полиси” төвийн захирал Г.Эрдэнэгэрэлийн лекц  болно.

б

БХИС-ийн Соёлын төвд

17:00 цагт Олон Улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Монгол Улсын Зэвсэгт хүчинд ажиллаж хөдөлмөрлөж байсан болон одоо ажиллаж байгаа ээжүүдээс есөн "Хатан ижий" шалгаруулах хүндэтгэлийн ажиллагаа болно. Утас:99313054

d

www.shuud.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ