Э.Бат-Үүл “ITB Berlin-2015”-д илтгэгчээр оролцов
Дэлхийн хамгийн том аялал жуулчлалын үзэсгэлэн болох “ITB Berlin-2015” үргэлжилж байна. Энэ үзэсгэлэнд Монгол Улс түнш орноор, Улаанбаатар хот үндсэн оролцогчоор оролцож байгаа юм Монгол улсын Ерөнхийлөгч тус үзэсгэлэнг албан ёсоор нээснээс хойш үзэсгэлэн яармаг, зөвлөгөөн, түнш орны уулзалт, соёлын арга хэмжээнүүд амжилттай явагдаж байгаа аж.
ө
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл үзэсгэлэнгийн болон Монголын талбайн нээлтийн арга хэмжээ, “Монгол улс MICE жуулчлалын зах зээлд” хэлэлцүүлэгт илтгэгчээр оролцжээ. “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрт тусгагдсаны дагуу нийслэл хотыг бизнес жуулчлалын бие даасан газар болгох зорилготой. Үзэсгэлэнгийн үеэр нийслэлийн засаг дарга Э.Бат-Үүл Берлин хотын дарга Михаэл Мюллер, Бонн хотын дарга Юрген Ниймч нартай уулзалт хийж аялал жуулчлал, хот байгуулалт, гэр хорооллын инженерийн байгууламжийг хөгжүүлэх түүний дотор германы байгальд ээлтэй өндөр технологийг нэвтрүүлэх чиглэлд хотуудын харилцааг өргөжүүлэхээр тохиролцжээ. Үзэсгэлэн энэ сарын 8-ныг хүртэл үргэлжилнэ гэж гэж Нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээлэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ