Канцлер Японд айлчилна
Германы Канцлер Ангила Меркель энэ сарын 9, 10-нд Япон улсад төрийн айлчлал хийнэ гэж “Ройтерс” агентлаг мэдээллээ. Тэрбээр долоон жилийн дараа анх удаагаа тус улсад айлчилж буй юм. Канцлер айлчлалынхаа хүрээнд тус улсын Ерөнхий сайд Шинзо Абетэй уулзаж, Украины хямрал болон зэвсэгт бүлэглэлүүдийн талаар байр сууриа солилцохоор болжээ.
б
Меркель хэвлэлийхэнд “Японд хийж буй айлчлалынхаа хүрээнд хэд хэдэн асуудалд цэг тавихаар төлөвлөж байна. Хоёр орны хамтарсан эмч нар 10 мянга гаруй хүний аминд хүрээд буй эбола вирусыг зогсоох бэлдмэл гаргаж авахаар ажиллаж байна. Туршилтын эм, бэлдмэл энэ сарын эцсээр бэлэн болно. Хамгийн чухал асуудал бол Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлийн асуудал. Тус бүлэглэл энэ оны эхээр Японы хоёр иргэний аминд хүрсэн. Бид энэ асуудалд гол анхаарлаа хандуулж, шийдэлд хүрэхээр зорьж байна. Тус улсын Ерөнхий сайд Шинзо Абе туслалцаа үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна” гэж хэлжээ. Түүний дараагийн зогсоол Малайз улс гэнэ.
б
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ