Гурван тэрбум 346 сая төгрөгийн үнэ бүхий газрын эрх заржээ
Нийслэлээс иргэдэд газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдааг өчигдөр Хангарьд ордны 14 давхарт болсон.
а
Дуудлага худалдаа зарлагдсан Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд байрлах Авто худалдааны цогцолборын 12 байршилд нийт 69 оролцогч хүсэлт ирүүлснээс 10 хүчинтэй, 67 санал, хүчингүй хоёр санал ирүүлж, 10 байршилд дуудлага худалдаа явагдав.
а
Энэ үеэр нийт 9 га, нэг тэрбум 79 сая 985 мянга 94 төгрөгийн үнэлгээ бүхий 10 байршил газрыг 10 аж ахуй нэгж, иргэнд гурван тэрбум 346 сая төгрөгийн үнээр худалдаалжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ