Нью Йоркт онгоц осолджээ
Антлантагаас Нью Йоркийг чиглэж явсан 127 зорчигчтой “Delta Flight 1086” онгоц Нью Йорк хотын олон улсын нисэх буудлын хашлагыг мөргөж, осолдсон тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Азаар зорчигчид болон багийнхан бэртэл гэмтэл аваагүй хэмээн нисэх буудлын удирдах хэсгээс уламжилсан байна.
Ослын шалтгааныг урьдчилсан байдлаар цаг агаарын таагүй байдалтай холбон тайлбарлаж буй. Онгоц газардах үед Нью Йоркт их хэмжээний цас орж, үзэгдэх орчин муу байжээ. АНУ даяар их хэмжээний цас орж байгаагаас болж өчигдөр л гэхэд 2000 орчим хуваарьт нислэгийг цуцалсан байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ