Харрисон Форд осолд оржээ
Холливуудын нэрт жүжигчин Харрисон Фордын жолоодож байсан нэг хөдөлгүүртэй онгоц осолдсон тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Түүнийг эмнэлэгт хүргэсэн байна. Ослын шалтгааныг тодруулахаар ажиллаж байгаа гэж албаны хүмүүс мэдэгджээ.
Жүжигчний онгоц Санта Моника нисэх буудлын ойролцоо байрлах нэгэн гольфийн талбайд осолдсон байна. Гольф тоглож байсан хүмүүс 911-д дуудлага өгчээ. Гэрчүүд осолдсон эрийг жүжигчин Харрисон Форд гэдгийг сүүлд мэдсэн гэнэ. Ослын газар ирсэн аврагчид сүйрсэн онгоцны дэргэдээс ухаангүй хэвтэж байсан 70 орчим насны эрэгтэй олж, эмнэлэгт хүргэжээ. Түүнийг жүжигчин Харрисон Форд гэж албаны хүмүүс баталсан байна. “Фордын биеийн байдал хэвийн байгаа” гэж хэвлэлийн төлөөлөгч нь мэдэгджээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ