6,8 га газар 3,3 тэрбум төгрөгөөр үнэлэгдэв

img



Монгол Улсын Засгийн газрын 2003 оны 28 дугаар тогтоолын дагуу нийслэл  анх удаа 2011 онд 18 байршилд газрын дуудлага худалдаа зохион байгуулж байсан бол 2 дахь удаагаа 10 байршилд газрын дуудлага худалдааг зохион байгууллаа.


Энэ удаад нийслэлийн Засаг даргын “Дуудлага худалдаа зохион байгуулах комисс томилох тухай” А/168 дугаар захирамжийн дагуу байгуулагдсан комисс, хөндлөнгийн ажиглагч, дуудлага худалдаанд оролцогчдын бүрэлдэхүүнтэйгээр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх “Авто худалдааны цогцолбор”-ын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу 10 байршилд ГАЗАР ЭЗЭМШИХ, АШИГЛАХ ЭРХИЙН ДУУДЛАГА ХУДАЛДАА явуулсан юм.


Дуудлага худалдаа 12 байршилд зарлагдаж, нийт 69 оролцогч хүсэлт ирүүлснээс 67 санал нь хүчинтэй, 2 санал нь хүчингүй болсон. Харин 8 дахь байршилд 1 санал, 9 дэх байршилд  санал ирээгүй тул 10 байршилд дуудлага худалдаа  явагдлаа.  
Газрын хэмжээ, дуудлага худалдааны анхны үнэ, хүрсэн үнэ, ялагчийн нэр тус бүрийг дараахь хүснэгтээс харна уу.


Газрын байршилГазрын зориулалтХэмжээ /га/Дуудлага худалдааны анхны үнэ /төг/Хүрсэн үнэ /төг/Ялагчийн нэр
1Худалдаа үйлчилгээ0,339 126 874260 000 000Ш.Эрдэнэбат
2Худалдаа үйлчилгээ0,339 126 874530 000 000Ш.Эрдэнэбат
3Худалдаа үйлчилгээ0,672 229 350418 000 000М.Анхбаяр
4Худалдаа үйлчилгээ0,673 025 724310 000 000Секуд ХХК
5Худалдаа үйлчилгээ1,0117 243 530327 000 000Ж.Энхболд
6Худалдаа үйлчилгээ1,2139 243 530360 000 000Батсээр ХХК
7Худалдаа үйлчилгээ0,230 786 097201 000 000Б.Мөнх-Учрал
8Зочид буудал, оффис1,1129 550 0001 санал ирсэн тул дуудлага худалдаа явагдаагүй
9Зочид буудал, оффис1,1129 550 000Санал ирээгүй тул дуудлага худалдаа явагдаагүй
10Худалдаа үйлчилгээ0,896 529 600330 000 000И.Шинэбаяр
11Худалдаа үйлчилгээ0,896 550 000300 000 000Секуд ХХК
12Худалдаа үйлчилгээ1,0117 023 515310 000 000Дэвжих трейд ХХК
 
Нийт дүн
9,01 079 985 0943 346 000 000

 


Дуудлага худалдаанд ялсан оролцогчид 3 хоногийн дотор гэрээ байгуулж, гэрээ байгуулснаас хойш 14 хоногийн дотор дуудсан үнийг бүрэн төлснөөр газар эзэмших эрх олгох тухай нийслэлийн Засаг даргын захирамж гарах юм.  Газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдаанаас олсон хөрөнгийг нийслэлийн төсөвт төвлөрүүлдэг бөгөөд цаашид төлөвлөгдсөн газруудыг холбогдох хуулийн дагуу газрын дуудлага  худалдаанд оруулж, борлуулахаар тооцож байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


СЭТГЭГДЭЛ БИЧИХ