Тикрит хот руу пуужин харважээ
Иракийн армийнхан хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлийн дайчдад алдаад буй Тикрит хотыг эргүүлэн авахаар тэмцэж байна. Армийнхан өчигдөр тус хот руу ойрын зайн хоёр пуужин харвасан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Гэнэтийн дайралтын дараа хэт даврагчид барьцаанд байсан армийн нэг дайчны аминд хүрч, өөрсдийг нь тайван байхыг сануулжээ.
Энэ долоо хоногийн эхээртус улсын Ерөнхий сайд Хайдар аль Абади Тикрит болон Багдадын зүүн бүсийг хэт даврагчдаас чөлөөлөх болно гэдгээ мэдэгдэж, армийнхныг хот руу илгээсэн билээ. Өнөөдрийн байдлаар Тикрит хотоос холгүй армийн 28 мянган цэрэг байршаад буй. Армийнхан хот руу нэвтрээгүй гэдгийг АНУ-ын албаныхан баталжээ. Мөн армийнханд Их Британийн цэргийн зөвлөхүүд зөвлөгөө өгч байгаа аж.
Ерөнхий сайд “Хэт даврагчид армийнхны хувьд хүчтэй өрсөлдөгчид. Бид сайтар бэлтгэх шаардлагатай. Түрүүлж хөдлөх нь хэтэрхий эрсдэлтэй. Тиймээс бид дайралтаа яаравчлахгүй байгаа” гэж хэлжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ