Антонио Бандерас хуримаа хийнэ
Холливуудын нэрт жүжигчин 54 настай Антонио Бандерас, найз бүсгүй 34 настай Николь Кимпелтэй хуримаа хийхээр болжээ. Хосууд ирэх тавдугаар сард Индонезийн Бали аралд хуримлахаар захиалга өгсөн гэж “TMZ”сайт мэдээллээ.
Жүжигчин эр найз бүсгүйдээ хэдхэн хоногийн өмнө гэрлэх санал тавьсан гэж хэвлэлүүд мэдээлж байна. Мөн зарим эх сурвалж Кимпелийг жирэмсэн байж магадгүй хэмээн сэтгүүлчдэд ярьжээ. Тэрбээр гадуур гарах бүртээ сул хувцас өмсч, өндөр өсгийтөөс татгалзаад нэлээдгүй хугацаа өнгөрсөн гэнэ. Жүжигчин эр өнгөрсөн оны сүүлээр 17 жил ханилсан эхнэр Мелани Гриффитээс албан ёсоор салж, эд хөрөнгөө 60/40 харьцаатай хуваасан билээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ