Чилид галт уул дэлбэрчээ
2015-03-06


Чилийн Стрингер хотноо байрлах “Виларика” хэмээх галт уул өчигдөр 20.00 цагийн үед гэнэт дэлбэрч, үнс нурмаа цацаж эхэлсэн тухай “ВВС” агентлаг мэдээллээ. Тус галт уул сүүлийн 40 жилийн турш сэрээгүй байсан юм. Дэлбэрэлтээс болж галт уулнаас халуун лав урсч эхэлжээ. Оршин суугчдын мэдээлснээр галт уул дэлбэрэх үед хүчтэй чичирхийлэл мэдрэгдсэн гэв.


Хотын удирдлагууд иргэдийг шаардлагатай биш бол гэрээсээ гарахгүй байхыг сануулж, бага сургууль, цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг хэсэг хугацаанд зогсоожээ. Аврагчид Стрингер хотоос 2000 гаруй хүнийг нүүлгэн шилжүүлж, галт уулын орчмыг хамгаалалтад авчээ.


Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин