Майли Сайрус ээж болно
Дуучин Майли Сайрус жирэмсэн гэдгээ фэнүүддээ дуулгасан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр твиттертээ “Хүүхдийн минь эцэг Патрик Шварценеггер. Тиймээс би хүүхдийнхээ гадаад төрхөнд санаа зовохгүй байна” гэж жиргэжээ. Майли мөн инстаграмдаа эхонд харуулж буй фотошопоор янзалсан зургаа байршуулаад “Тун удахгүй ингээд хэвтэж байх байхдаа. Үнэхээр гайхалтай байна. Хүүхдийнхээ төлөө сайхан амьдрах болно” гэж бичжээ. Дуучин бүсгүй өнгөрсөн оны сүүлээр жүжигчин Арнольд Шварценеггерийн хүүтэй болзох болсон юм. Тэд саяхнаас хамтран амьдарч эхэлсэн билээ.
Түүнийг жирэмсэн болсон гэх мэдээлэл өмнө нь гарч байсан юм. Майли өнгөрсөн дундуур реппер Жейси.Ж гэгчээс хүүхэдтэй болсон хэмээн мэдэгдэж, мөн хүүхдээсээ болж урлагаа орхиж буйгаа зарласан удаатай. Америкийн “TMZ”сайт “Майли Сайрусын амнаас гарсан үг бүхэн бөөрөнхий” гэж мэдээлжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ