Допингийг хязгаарлаж чадах уу
“Спорт дахь допингийн эсрэг эрх зүйн орчин” сэдэвт хэлэлцүүлэг энэ сарын 09-нд Сонгуулийн Ерөнхий хорооны Дугуй зааланд болно. Энэ удаагийн хэлэлцүүлгээр өнөөдөр Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль, дүрмийн допинг хэрэглэхийн эсрэг холбогдох заалтууд Олон улсын допингийн эсрэг дүрэм, стандартуудаас зөрүүтэй байгаа асуудлаар нэгдсэн ойлголтод хүрэх, Үндсэний хууль, дүрэм болон бусад эрх зүйн баримт бичгийг Олон улсын допингийн эсрэг дүрэм, стандартад нийцүүлэнх арга хэмжээний тухай хэлэлцэх юм. Энэхүү хэлэлцүүлгийн Эрүүл мэнд , спортын дэд сайд Т.Болдбаатар болон тус яамны Нийтийн биеийн тамир, спортын бодлогын хэрэгжилтийнг зохицуулах газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.Бакытжан нар удирдан явуулах юм. Хэлэлцүүлэгт УИХ-ын нэр бүхий 22 гишүүн оролцох бөгөөд Допингийн эсрэг олон улсын дүрэм, стандарттай нийцсэн Үндсэний эрх зүйн зохицуулалттай болох талаар нэгдсэн ойлголт бүрдэж, шийдвэрлэх арга зам нь тодорхой болох юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ