Цагдаагийн газруудад шалгалт хийжээ
Нийслэлийн прокурорын газрын нэгдүгээр улирлын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу тус прокурорын газрын Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсээс “Хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан ялтнууд, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан насанд хүрээгүй этгээдүүдэд тавих хяналт хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгжиж байгаа эсэх”-ийг дүүргийн Цагдаагийн газруудад шалгажээ.
ө Шалгалтын дүнгийн хурлыг өнгөрсөн хоёрдугаар сарын 27-ны өдөр Нийслэлийн прокурорын газрын хурлын зааланд хийсэн байна. Тус хуралдаанд Нийслэл дүүргийн прокурорын газруудын Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаанд тавих хяналт хариуцсан прокурорууд болон Улаанбаатар хотын Цагдаагийн газрын холбогдох албан тушаалтнууд, дүүргүүдийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн дарга, ахлах байцаагч нар оролцжээ.
Б.Дэжид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ