Эбботын саналыг индонезчууд хүлээн авсангүй

img


Австралийн Ерөнхий сайд Тони Эббот өчигдөр хар тамхины хэргээр цаазын ял сонссон 31 настай Андрю Чан, 33 настай Мюран Сукумаран нарыг суллавал Австралид ял эдэлж буй Индонезийн гурван иргэнийг суллахаа мэдэгдэж, солилцоо хийхийг хүссэн юм. Одоо хүртэл Индонезийн Ерөнхийлөгч Жоко Видодо, Эбботын саналын хариуг өгөөгүй байна. Тэгвэл Жакарта хотноо байрлах Австралийн элчин сайдын яамны гадна олон мянган иргэн “Эбботын саналаас татгалзаж байна” гэх лоозон барьцгааж, эмх замбараагүй байдал үүсгэсэн тухай “www.aljazeera.com” мэдээллээ.


Иргэд “Австралийн саналыг хүлээн авах нь хэтэрхий эрсдэлтэй. Франц, Бразилийн удирдлагууд Австралитай барьцах болно” гэжээ. Эббот хоригдол солилцох саналынхаа хариуг 72 цагийн дараа дотор өгөхийг Ерөнхийлөгчөөс хүссэн байна. Шаардлагатай гэж үзвэл дээрх хугацаагаа хэдэн өдрөөр ч хамаагүй сунгахаа мэдэгджээ.


Б.Дэлгэрцэцэг


СЭТГЭГДЭЛ БИЧИХ