Австралийн иргэд гомдол гаргажээ
Индонез улсад хоригдож буй Австралийн иргэд болох цаазын ял сонссон 31 настай Андрю Чан, 33 настай Мюран Сукумаран нар гомдол гаргасан тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ. Тэднийг энэ долоо хоногийн эхээр тусгай онгоцоор тээвэрлэж, Бали дахь шоронд хүргэсэн билээ. Андрю Чан тусгай онгоцоор зорчиж байхад цагдаагийн ажилтан Джоко Хари Утомо хажууд нь ирээд “Олон улсын баатрууд. Австрали, Индонезийг ялах болов уу” хэмээн хэлээд селфи хийсэн байна. Тэрбээр цагдааг өөрийг нь болон хамт хоригдож буй Мюран Сукумараны эрхэнд халдсан хэмээн үзэж, шүүхэд гомдол гаргахаа мэдэгдэж, өмгөөлөгч болон Австралийн элчин сайдын хүмүүстэй уулзах санал гаргажээ. Чан “Олны доог тохуу болж байгаадаа харамсч байна. Биднийг ингэж доромжлох хэрэг байна уу” гэж хэлжээ.
Харин Австралийн иргэдийг хэл амаар доромжилж, селфи зургаа авахуулсан цагдаа “Тэд намайг дуудаад хаашаа явах гэж байгааг асуусан. Мөн хэвлэлүүд өөрсдийнх нь талаар хэрхэн дамжуулж буйг асуусан. Би алдаа гаргаж, тэдэнтэй зургаа авахуулсандаа харамсч байна” гэжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ